Шаравын Гунгаадорж

Шаравын Гунгаадорж (1935-) нь Монгол улсын 15 дахь Ерөнхий сайд, улс төрч юм. Хөдөө аж ахуйн ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн.

Амьдрал

засварлах

Тэрээр Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн. 1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжилээр төгссөн.

МАХН-д 1959 онд элссэн. 1968-1975 онд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, 1975-1980 онд Завхан аймгийн Тэсийн тарилангийн аж ахуйд дарга, ХААЯ-нд хэлтсийн даргаар ажилласан.

1980-1981 онд Сангийн аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1980-1986 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан.

1986-1987 онд ХААЯ-ны сайд, 1987-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллажээ.

1990-1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 1991-1997 онд БНАСАУ, Казахстан улсад элчин сайдаар суусан.

1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал.

2000-2004 онд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Өмнөх
Думаагийн Содном
Монгол Улсын Ерөнхий Сайд
1990
Дараах
Дашийн Бямбасүрэн