Чулуунбаатарын Насантогтох
Чулуунбаатарын Насантогтох нь Монголын эстрадын ууган хамтлаг "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гишүүн, дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин хүн юм.
Намтар
засварлахЧ.Насантогтох нь Завхан аймгийн Сонгино суманд 1959 оны 5 дугаар сарын 9-нд төржээ.
- 1985 оноос Улсын филармонийн “Соёл эрдэнэ” чуулгын дуучнаар ажиллаж байхдаа МУГЖ цол тэмдгээр шагнагдсан байна.
- СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор.
- Яг түүн шиг шоуны дуулах урлагийн багш дасгалжуулагч.
Тоглолтууд
засварлах- 2018 оны 5 дугаар сарын 9-нд Соёлын Төв өргөөнд “THE BEST OF” бие даасан тоглолтоо хийсэн[1].
Гавьяа шагнал
засварлах- 1981 онд Москвад болсон гадаадын оюутны дууны III их наадмын тэргүүн шагнал,
- 1987 онд Кубын Гаванад болсон олон улсын эстрад дуучдын уралдааны хөгжмийн зохиолч Пабло Меланезийн нэрэмжит шагнал,
- 1986 онд “Шалзат баахан шарга” бүтээлээрээ Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал,
- 1990 онд “Ая дууны жигүүр” уралдааны шагнал,
- 1991 онд Алма-Атад болсон “Азийн дуу хоолой” олон улсын эстрад дуучдын уралдааны алтан цом,
- 1993 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын тэргүүн шагнал
- 1997 онд /1997-06-14.№124/ Монгол улсын гавьяат жүжигчин цол
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ "МУГЖ, дуучин Ч. Насантогтох төрсөн өдрөөрөө тоглолтоо хийнэ" (британи-англи хэлээр). Татаж авсан: 2024-07-02.