Нууц бичгийн яам
Нууц бичгийн яам (樞密院) нь дундад зууны хятадад буюу VII-XIV зууны хооронд оршин тогтнож байсан төрт улсуудад хэрэглэж байсан засаг захиргааны том нэгж байсан. Мөн монголын Юань улсын үеийн төрийн гол гурван том яамны нэг юм. Мин улс байгуулагдсны дараа уг байгууллагийн нэрийг халж, Их Дудугийн ордон (大都督府) гэх шинэ байгууллага байгуулсан. Үүнээс хойш дахин хэрэглээгүй. Үйл ажиллагааны чиглэл нь эзэн хааны хишигтэн цэргийг захирах, гадаад улс оронтой дайн хийх цэргийг хөдөлгөх, цэргийн түшмэлийг томилох зэрэг улс орны цэрэг дайны асуудлыг хариуцаж байсан.
1260 онд Хубилай хаан, Их Монгол Улсын засаг захиргааны байгууллга болгожээ. 1388 онд Төгстөмөр хаан нас барж, Юань улсын гол цэргийн хүч Мин улсын цэрэгт олзлогдох хүртэл үргэлжлэн оршиж байсан. Уг яамны сайдын хятад цолыг Шу Миши, Жи юань гэж бичсэн байдаг. Төвлөн засах яамнаас хараат бусаар ажиллаж байсан.
Юань Улсын үеийн бүтэц зохион байгуулалт
засварлахЖи Юань ий долоодугаар онд (1270) хамт мэдэгч шу ми юань түшмэл нэг хүн, шүүгч түшмэл нэг хүн тус тус томилов. 18 дугаар онд (1282) мөн хэрэг мэдэгч түшмэл нэг хүн, хамт мэдэгч түшмэл нэг хүн томилоод, төвлөн засах яамны пинжан жэншитэй зөвшин хэрэг явуулсугай хэмээв.[1]
Да дэгийн 10 дугаар онд (1306) хамт хэрэг мэдэгч түшмэл хоёр, хамт мэдэгч түшмэл тав, дэд захирагч түшмэл тав, бичээч таван хүн, туслах бичээч гурван хүн, шүүгч түшмэл 2 хүн тус тус томилов.[2]
Жи дагийн гутгаар онд (1310) хэрэг мэдэгч түшмэл 7, хамт мэдэг түшмэл хоёр хүн, дэд захирагч түшмэл хоёр хүн, захирагч түшмэл нэг хүн, хамт захирагч нэг хүн, шүүгч түшмэл хоёр хүн томилоод, пинжан жэншитэй хамтаар хэрэг зөвлөхөөр болгов.[3]
Янь югийн 4 дүгээр онд (1313) Давааны арын мужид хамт мэдэгч түшмэл (同知) нэгийг томилов. Тавдугаар онд (1314) шүүгч түшмэл нэгийг нэмэв. Нийт түшмэлийг байцааваас
- хэрэг мэдэгч (知院) түшмэл 6 хүн, тэргүүн дэс,
- хамт мэдэгч (同知) түшмэл 4 хүн, дагалт 2-р дэс,
- дэд захирагч (副樞) 2 хүн, жинхэнэ 2-р дэс,
- бүгд захирагч (僉院) түшмэл 2 хүн жинхэнэ 3-р дэс,
- хамт захирагч (同僉) 2 хүн жинхэнэ 4-р дэс,
- шүүгч түшмэл (院判) 2 хүн, жинхэнэ 5-р дэс,
- зөвлөх түшмэл (參議) 2 хүн, дагалт 5-р дэс,
- бичээч (經歷) 2 хүн, дагалт 5-р дэс,
- хотын захирагч (都事) 2 хүн, жинхэнэ 7-р дэс,
- сангийн хэргийг мэдэгч даамал (發兼照磨) 2 хүн, жинхэнэ 8-р дэс,
- элчин түшмэл (架閣庫管勾) 1 хүн, жинхэнэ 9-р дэс,
- хамт мэдэгч элчин түшмэл 1 хүн, дагалт 9-р дэс.
- сударч (掾史) 24 хүн, орчуулагч (譯史) 14 хүн,
- данс мэдэгч (通事) 3 хүн,
- тамга хадгалагч (司印) 2 хүн,
- зарлага (宣使) 19 хүн,
- албаны бичээч (銓寫) 2 хүн,
- Монгол бичээч (蒙古書寫) 2 хүн,
- шүүн таслагч (典吏)17 хүн,
- Яамны оточ (院醫) 2 хүн.[4]
Харъяа хэлтэсүүд
засварлахКө шэн ши: дагалт тавдугаар дэс, ахлах түшмэл 2 хүн, туслах түшмэл 2 хүн(ий орон тоотой). Жи Юань-ий 14 дүгээр онд (1278) Ахлах түшмэлд нэг хүнийг байгуулав (анхлан томилсон). 18 дугаар онд (1282) бас нэг хүнийг нэмэв. 21 (1284) дүгээр онд туслах элчин түшмэлд бас нэгэн хүнийг байгуулав. Янь юйгийн 5 дугаар онд (1318) 1 хүн нэмэв.Тянь ли гийн 1 дүгээр онд (1328) бас нэг хүн нэмэв. Нийт Ахлах түшмэл 2 хүн, дагалт 5 дугаар дэс, туслах түшмэл 2 хүн, дагалт 6 дугаар дэс, зарлигийн элч хоёр хүн.[5]
Заргачийн газар: төрийн жинхэнэ гутгаар дэс. Газар орны цэргийн яамны зарга заалхайг шүүн хэлэлцэх үүрэгтэй. Жи Юаний 1 дүгээр онд заргач түшмэлд 2 хүн томилсон. 8 дугаар онд (1270 он) дахин хоёр түшмэлийг нэмэв. 19 дүгээр онд (1282 он) бас нэг түшмэл нэмэв. 20 дугаар онд дахин хоёр түшмэл нэмэв.[6]
Дадэгийн 11 онд (1307 он) уг түшмэлд 4 хүнийг нэмэв. Хуанцингийн 1 дүгээр онд (1312 он) мужийн түшмэлд 2 хүн томилов. Нийт: заргач түшмэл 8 хүн, төрийн жинхэнэ гутгаар дэс, тэмдэглэгч түшмэл нэг хүн, дагалт 7 дугаар дэс, зарлигийн элч 23 хүн. орчуулагч 1 хүн, данс хариуцагч, тамга хадгалагч, зарлага, шүүгч тус бүр нэг хүн.
Син Шу ми юань (Орон нутаг дахь нууц бичгийн яамд)
засварлахУлсын орон нутаг дахь цэргийг ерөнхийлөн захирч, дарангуйлан, хууль цаазыг сахиулах үүрэгтэй.
Сычуаны син шу ми юань, Жунтунгийн 4 дүгээр онд байгуулж, мэдэгч түшмэл хоёрыг томилон, цэргийн хүчийг захирах, босогчдийг дарангуйлах, алба татвар хураан авч, аливаа хэргийг хөтлөн явуулах үүрэгтэй. Бас Чэндуд байгуулав. Жи Юань-ий 10 дугаар онд Чуньцин болон Дунчуаньд син шу ми юань-г нэмж, Мэдэгч түшмэл нэг хүн томилов. Жи Юаний 13 дугаар онд нэгтгээд, Дунчуаньд синюань гэж солив. 16 дугаар онд Ляньчуань-ий синь юань-ийг татан буулгав. 18 дугаар онд Сычуань-ий синь юань-ийг Чэнду руу зөөв.
Жянань син шу ми юань (江南行樞密院): Жи Юань-ий 10 дугаар онд (1274) Хэнань мужийн цэргийн хэлтэсийг 河南省統軍司 татан буулгаж, Хятад цэргийн юаньшуай漢軍都元帥, Шаньдуны төлөөний яам 山東行院, Жинху нутгийн төлөөний яам荊湖等路行院 болгож, гурван түшмэл томилоод, Хуайсигийн төлөөний яаманд 淮西行院 хоёр түшмэл томилов. Цэргийн хэргийг хамаарна. Жи Юань-ий 12(1276) дугаар онд төлөөний яамыг байгуулав. 19 дүгээр онд (1283) Янжоу楊州, Бинжоу岳州 зэргийн газарт төлөөний яамд байгуулаад мэдэгч түшмэл тавыг илгээв. 21 дүгээр онд (1285), Янжяньд沿江 төлөөний яам байгуулав. 22 дугаар онд(1286), Жяньшигийн төлөөний яаманд Жянжоугийн 江州морьт цэрэг, Фужоугийн 撫州явган цэргийг өгөв. 28 дугаар онд (1292) Бинжоугийн төлөөний яамыг Эжоу 鄂州 руу нүүлгэж, Жяньхуайгийн төлөөний яамыг 江淮行院, Жянканд 建康 нүүлгээд, төлөөний яамдыг төлөөний мужид нэгтгэв.
Ганьсугийн син шу ми юань (甘肅行樞密院): Жидагийн 4 дүгээр онд (1311) төлөөний яамыг Ганьжоу 甘州 -д нүүлгээд, Ганьсугийн төлөөний шу ми юань-ийг байгуулж, мэдэгч түшмэлд дөрвөн хүнийг томилов. Ганьсу мужийн чинсанд бүх хэргийг даатгаад, төлөөний яамны хэргийг зогсоов.
Хэнань-ий син шу ми юань (河南行樞密院): Жи Хэгийн тэргүүн онд (1328) байгуулаад, түшмэл томилов. Тяньлигийн тэргүүн онд (1328) татан буулгав.
Давааны арын син шу ми юань (嶺北行樞密院): Тяньлигийн хоёрдугаар онд (1329) байгуулсан. хэрэг мэдэгч (知院) нэг хүн, хамт мэдэгч (同知) 2 хүн, туслах түшмэл (副樞) 1 хүн, захирагч түшмэл (僉院) хоёр хүн, хамт захирагч (同僉) нэг хүн, ялгагч түшмэл (院判) хоёр хүн, тэмдэглэгч (經歷) нэг хүн, хотын захирагч (都事)хоёр хүн, монгол бичээч (蒙古必闍赤) дөрвөн хүн, сударч (掾史) хоёр хүн, хэлмэрч (怯里馬赤) нэг хүн, тамга мэдэгч (知印) нэг хүн, элч (宣使) дөрвөн хүн ажиллаж байв. Монгол нутгийн цэргийг захирч, их бага цэргийн нэмэх хасахыг мэднэ.
Хишигтэн цэргийн таван харуул
засварлахБаруун харуул салаа
засварлахТөрийн жинхэнэ гутгаар дэс. Жунтунгийн 3 дугаар онд цэргийн харуулын үүрэгтэйгээр байгуулагдсан. Жи Юань-ий 1 дүгээр онд хамгаалалтын харуул болсон. 8 дугаар онд зүүн, баруун, дунд гэсэн гурван харуул, шөнийн манаа, тариалангийн цэрэг гэж хуваажээ. Улсын чухаг хэрэгт илгээж, зарлигаар шилжүүлдэг. 20 дугаар онд зарлигаар доу жи хуй ши түшмэл (都指揮使) хоёр, дэд доу жи хуй ши (副都指揮使)түшмэл нэг хүнийг томилов. 21 дүгээр онд Цянь ши түшмэл нэгийг байгуулав. Да дэгийн 11 дүгээр онд доу жи хуй ши түшмэл хоёр, орлогч доу жи хуй ши түшмэл нэг хүнийг томилов. Жи Дагийн гутгаар онд доу жи хуй ши түшмэл гурван хүн, орлогч доу жи хуй ши түшмэл нэг хүнийг нэмэв. 4 дүгээр онд Доу жи хуй ши түшмэл таван хүн, орлогч доу жи хуй ши түшмэл хоёр хүн цомхотгов. Албан тушаалтад нь доу жи хуй ши түшмэл гурван хүн, жинхэнэ гутгаар дэс, орлогч доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дагалт гутгаар дэс, цянь ши түшмэл хоёр хүн, жинхэнэ дөтгөөр дэс, тэмдэглэгч хоёр хүн, дагалт 7 дугаар дэс, хэрэг мэдэгч 2 хүн, сангийн даамал нэг хүн бөгөөд тус тус жинхэнэ 8 дугаар дэс, 7 хүн, орчуулагч, данс мэдэгч, тамга хадгалагч тус тус нэг хүн байжээ. Мөн дотроо таван салаатай:
- Жэньфу товчоонд жэньфу түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын арван товчоо, жинхэнэ тавдугаар дэс. Даргач арван хүн, дэд даргач арван хүн, мянгат арван хүн, дэд мянгат арван хүн, танъяа хорин хүн, зуутын дарга 200 хүн, хэрэг эрхлэгч 10 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс,даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 40хүн.
- Тарианы цэрэг зүүн баруун гарын хоёр салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач хоёр хүн, мянгатын дарга хоёр хүн, танъяа хоёр хүн, зуутын дарга 40 хүн.
- Багш хоёр хүнтэйгээс, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүний орон.
Зүүн харуулын салаа
засварлахзэрэг дэс нь жинхэнэ 3-р дэс бөгөөд Жи Юань-ий 8 дугаар онд хэвтүүл байгуулав. Төрөөс харуул манааны үүргийг нь болиулж, тариалан эрхлүүлсэн. Тус жил, дэд доу жи хуй ши түшмэо нэгийг нэмэв. 16 дугаар онд дэд доу жи хуй ши түшмэл нэгийг нэмэв. 20 дугаар онд дахин нэгийг нэмэв. 24 дүгээр онд мужийн доу жи хуй ши түшмэл нэг, дэд доу жи хуй ши түшмэл нэг хүн ( тус тус нэмэв). Да дэгийн 11 дүгээр онд доу жи хуй ши түшмэл таван хүн, дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүн нэмэв. Жи Дагийн дөтгөөр онд (1311 он) доу жи хуй ши түшмэл таван хүн, дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүнийг цомхотгов. Албан тушаалын зэрэг дэс:
- Доу жи хуй ши түшмэл хоёр хүн, жинхэнэ гутгаар дэс,
- Дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дагалт гутгаар дэс,
- Цянь ши хоёр хүн, дагалт дөтгөөр дэс,
- Бичээч хоёр хүн, дагалт 7 дугаар дэс,
- Хэрэг эрхлэгч (жи ши) хоёр,
- Сангийн даамал нэг бөгөөд тус тус дагалт 8 дугаар дэс
- Бичээч нар 7 хүн,
- Орчуулагч, Тунши түшмэл, тамга хадгалагч тус тус нэг хүн.
Мөн дотроо 10-аас таван салаатай.
- Жэньфу товчоонд жэньфу түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын арван салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач арван хүн, дэд даргач арван хүн, мянгатын ноён арван хүн, дэд мянгат арван хүн, танъяа хорин хүн, зуутын дарга 200 хүн, хэрэг эрхлэгч 10 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 10 хүн.
- Тарианы цэрэг зүүн баруун гарын хоёр салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга хоёр хүн, танъяа хоёр хүн, зуутын дарга 40 хүн.
- Багш хоёр хүнтэй, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүн.
Дундад харуулын салаа
засварлахЖинхэнэ гутгаар дэс. 1271 онд шөнийн харуулаар байгуулагдсан. Шөнийн манаа, тариалангийн цэрэг гэсэн хоёр хэлбэртэй. Улсын аливаа чухаг хэрэгт зарлигаар илгээнэ. Мөн онд доу жи хуй ши түшмэл нэг, дэд доу жи хуй ши нэгийг нэмэв. 1283 онд дэд доу жи хуй ши нэгийг нэмэв. 1284 онд цянь ши хоёр хүн нэмэв. 1286 дугаар онд доу жи хуй ши түшмэл нэгийг нэмэв. 1307 онд доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дэд доу жи хуй ши түшмэл гурван хүн нэмэв. 1308 онд доу жи хуй ши нэгийг нэмэв. 4 дүгээр онд доу жи хуй ши 3, дэд доу жи хуй ши 3 түшмэлийг цомхотгов.
Албан тушаалын зэрэг дэс нь
- Доу жи хуй ши түшмэл хоёр хүн, жинхэнэ гутгаар дэс,
- дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дагалт гутгаар дэс,
- цянь ши хоёр хүн, дагалт дөтгөөр дэс,
- бичээч хоёр хүн, дагалт 7 дугаар дэс,
- хэрэг эрхлэгч (жи ши) хоёр,
- сангийн даамал нэг бөгөөд тус тус дагалт 8 дугаар дэс.
- Бичээч нар 7 хүн,
- орчуулагч, нярав, тамга хадгалагч тус тус нэг хүн.
Мөн дотроо 10-аас таван салаатай.
- Жэньфу товчоонд жэньфу түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын арван салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач арван хүн, дэд даргач арван хүн, мянгат арван хүн, дэд мянгат арван хүн, танъяа хорин хүн, зуутын дарга 200 хүн, хэрэг эрхлэгч 10 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс,даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 10 хүн.
- Тарианы цэрэг зүүн баруун гарын хоёр салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга хоёр хүн, танъяа хоёр хүн, зуутын дарга 40 хүн.
- Багш хоёр хүнтэйгээс, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүний орон.
Өмнөд харуулын салаа
засварлахТөрийн жинхэнэ гутгаар дэс. 1279 онд шадар хишигтин цэргийн өмнөд салаа байснаа хожим хоёрдугаар салаа болсон. Харуул цэрэг ба, тарианы цэргийн бүтэцтэй. Улсын чухаг хэрэгт томилон илгээдэг. Мөн онд доу жи хуй ши түшмэл нэг, дэд доу жи хуй ши хоёр хүнтэйгээр байгуулсан.1281 онд доу жи хуй ши түшмэл хоёрыг нэмэь. 1283 онд дэд доу жи хуй ши нэгийг нэмэв. 1307 онд доу жи хуй ши таван хүн, дэд доу жи хуй ши нэг хүн, цянь ши 3 хүн нэмэв. 1310 онд доу жи хуй ши таван хүн, дэд доу жи хуй ши нэг хүн, цянь ши 3 хүн цомхотгов.
Албан тушаалын зэрэг дэс нь
- доу жи хуй ши түшмэл гурван хүн, жинхэнэ гутгаар дэс,
- дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дагалт гутгаар дэс,
- цянь ши хоёр хүн, дагалт дөтгөөр дэс,
- бичээч нэг хүн, дагалт 7 дугаар дэс,
- хэрэг эрхлэгч (жи ши) хоёр,
- сангийн даамал нэг бөгөөд тус тус дагалт 8 дугаар дэс.
- Бичээч нар 7 хүн,
- орчуулагч, нярав, тамга хадгалагч тус тус нэг хүн.
Мөн дотроо 10-аас таван салаатай.
- Жэньфу товчоонд жэньфу түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын арван салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач арван хүн, дэд даргач арван хүн, мянгат арван хүн, дэд мянгат арван хүн, танъяа хорин хүн, зуутын дарга 200 хүн, хэрэг эрхлэгч 10 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс,даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 10 хүн.
- Тарианы цэрэг зүүн баруун гарын хоёр салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга хоёр хүн, танъяа хоёр хүн, зуутын дарга 40 хүн.
- Багш хоёр хүнтэйгээс, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүний орон.
Хойд харуулын салаа
засварлахЗэрэг дэв нь жинхэнэ гутгаар дэс бөгөөд 1279 онд шадар хишигтин цэргийн харъяанд байгуулсан. Харуул цэрэг, тарианы цэрэгтэй. Улсын чухал албанд, тушаалаар илгээдэг. Тус онд доу жи хуй ши түшмэл 2 хүн, дэд доу жи хуй ши түшмэл 2 хүнтэйгээр байгуулав. Дараа нь дэд доу жи хуй ши нэг хүнийг нэмэн байгуулав. 1281 онд доу жи хуй ши түшмэл хоёрыг нэмэв. 1283 онд цянь ши хоёр хүн нэмэв. 1307 онд доу жи хуй ши таван түшмэл, дэд доу жи хуй ши нэг хүн, цянь ши хоёр хүн нэмлээ. 1310 онд доу жи хуй ши таван түшмэл, дэд доу жи хуй ши нэг хүн, цянь ши хоёр хүн тус тус цомхотгов.
Албан тушаалын зэрэг дэс нь
- доу жи хуй ши түшмэл гурван хүн, жинхэнэ гутгаар дэс,
- дэд доу жи хуй ши түшмэл хоёр хүн, дагалт гутгаар дэс,
- цянь ши хоёр хүн, дагалт дөтгөөр дэс, бичээч нэг хүн, дагалт 7 дугаар дэс,
- хэрэг эрхлэгч (жи ши) хоёр,
- сангийн даамал нэг бөгөөд тус тус дагалт 8 дугаар дэс.
- Бичээч нар 7 хүн,
- орчуулагч, нярав, тамга хадгалагч тус тус нэг хүн.
Мөн дотроо 10-аас таван салаатай.
- Жэньфу товчоонд жэньфу түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын арван салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач арван хүн, дэд даргач арван хүн, мянгат арван хүн, дэд мянгат арван хүн, танъяа хорин хүн, зуутын дарга 200 хүн, хэрэг эрхлэгч 10 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс,даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 10 хүн.
- Тарианы цэрэг зүүн баруун гарын хоёр салаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга хоёр хүн, танъяа хоёр хүн, зуутын дарга 40 хүн.
- Багш хоёр хүнтэйгээс, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүний орон.
Шадар цэргийн харуулын доу жи хуй ши хэлтэс
засварлахЖинхэнэ гутгаар дэс. Жи Юань-ий 26 дугаар онд Шу Ми Юань-ий зургаан харуулын 6000 хүн, Дадугийн тариачин 3000 цэрэг, Жинь И чөлгөөний түмтийн ордоны 1000 хүн, нийт түмэн хүн, түшмэл 5 хүнтэйгээр байгуулсан. Өлзийт хааны онуудад доу жи хуй ши түшмэл 4 хүнийг нэмэв. 1310 онд доу жи хуй ши түшмэл дөрвөн хүн, дэд доу жи хуй ши түшмэл нэг хүнийг цомхотгов.
Албан тушаалын зэрэг дэс нь
- Даргач 達魯花赤 1, жинхэнэ гутгаар дэс,
- доу жи хуй ши: гурван хүн жинхэнэ гутгаар дэс,
- дэд доу жи хуй ши түшмэл: хоёр хүн, дагалт гутгаар дэс,
- цянь ши (僉事): хоёр хүн, жинхэнэ дөтгөөр дэс,
- бичээч түшмэл: хоёр хүн дагалт 7 дугаар дэс,
- хэрэг мэдэгч: хоёр хүн,
- сангийн даамал: 1 хүн дагалт 8 дугаар дэс,
- бичээч: 8 хүн,
- орчуулагч, нярав, тамга хадгалагч тус бүр нэг хүн.
- Жэньфу товчоонд, жэньфу (鎮撫) түшмэл хоёр хүн.
- Нутгийн цэргийн мянгатын салаа долоо, жинхэнэ тавдугаар дэс. Даргач 7 хүн, дэд даргач 7н, зуутын дарга 140 хүн, танъяа 140 хүн.
- Хилийн цэргийн мянгатын салаа нэг, жинхэнэ тавдугаар дэс,даргач нэг хүн, мянгатын дарга нэг хүн, танъяа 2 хүн, зуутын дарга 10 хүн.
- Тариачин мянгатын салаа зургаа, жинхэнэ тавдугаар дэс. Даргач нэг хүн, мянгатын дарга 6 хүн, танъяа 6 хүн, зуутын дарга 60 хүн.
- Багш, монгол бичгийн багш нэг хүн, бумбын багш нэг хүний орон.
Юань улсын үеийн хэрэг мэдэгч (知樞密院事) хэмээх сайдууд
засварлах- Баян (?-1295)
- Фан Вэньху (?-?)
- Очичар (1293.8-?): Борохулын удам
- Ахутай (1301.8-1303)
- Хархасун дархан (1303.8-?)
- Жаргалан (1303.11-?, 1322.12-1323.10, 1324.6-?)
- Дархай (1306.6-?)
- Таргутай (1306.6-?)
- Чунхур (1307.6-?)
- Төмөрбуха (1307.6-?, 1320.6-?)
- Эргини (1307.8-1320.8, 1324.4-1324.4)
- Майну (1307.11-?)
- Ханлахар (1307-?)
- Ашабуха (1307.11-?)
- Тулуху (1307.11-?)
- Есү (1307.11-?)
- Тобуха (1307.11-?)
- Тогто (1307.11-1309)
- Даштөмөр (1311.2-?)
- Юэлутөмөр (1311.5-?)
- Мулаху (1311.11-?): Боорчийн удам
- Турчиян (1312.2-?)
- Чоухан (1312.2-?)
- Эсэнтөмөр (1314.8-?, 1328.9-1333)
- Дашман (1317.12-?)
- Өлзий (1313.10-1317.2, 1323.10-?)
- Элтөмөр (1314.8-?, 1328.8-1333)
- Түмэндарь (1317.12-?)
- Жунжя (1318.12-?)
- Төмөрто (?-1320.6)
- Кипчактай (1320.8-1322.12, 1329.2-?)
- Кучэбай (1321.12-?)
- Бандан (1322.6-?)
- Тэгш (1323.9-1324.7)
- Садимиш (1323.10-1326.4)
- Мамуш (1323.10-?)
- Антачу (1323.11-?)
- Шувэньтай (1324.12-?)
- Хуоша (?-1329.5)
- Наймадай (1326.4-?)
- Аса хожа (1326.4-?)
- Турхатөмөр (1328.10 - ?)
- Байтөмөр (1329.5-?)
- Эбүлүнь (1328.10-?)
- гаочан ван Төмөрбуха (1328.10-?)
- Буха (1328.10-1329.2)
- Бэбуха (1328.10-?)
- Тотомур (1328.11-?)
- Есүдэр (1328.11-?)
- Баян (1333-1340)
- Тожинтөмөр (?-?)
- Хөхтөмөр (1362-1372)
Эшлэл
засварлах- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7086