Ахутай
Ахутай (монгол бичиг: ᠠᠬᠤᠲᠠᠢ; хятадаар: 阿忽台, пиньинь: Ā hū tái) (?-1307) нь Монголын элжигин овгоос гаралтай Юань Улсын Өлзийт хааны үеийн төрийн сайд юм.
1301 онд нууц бичгийн яамны сайдын тушаалд томилогдсон. "1303 оны 7 сард зарлигаар Або, Ахутай нарыг Хэшигийн цэргийг шалгуулахаар илгээв."[1] 1303 онд төвлөн засах яамны зүүн гарын чинсан болсон. 1307 онд Өлзийт хааныг тэнгэрт халисны дараах хаан суурингийн төлөөх тэмцэлд Булган хатны нэр дэвшүүлсэн Ананд ванг дэмжиж, Хархасун чинсантай эрх мэдэл булаалдаж тэмцсэн нь бүтэлгүйтэж баригдсан. 1307 оны 4 сард Хүлэг хааны зарлигаар Булган хатан, Ананд ван, Ахутай зүүн гарын чинсан тэргүүтэй ихэс ноёдыг төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган, цаазаар авсан.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ "元史/卷021 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-05-15.