Цагаачийн Баатарсайхан
Цагаачийн Баатарсайхан нь 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, Монгол Улсын Таван Богд группийг байгуулсан бизнес эрхлэгч.
Намтар
засварлах1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдэн "Таван Богд" нэртэй компани үүсгэн байгуулж, Японы “FujiFilm” корпорацтай хамтран ажиллаж эхэлсэн. Таван Богд групп нь энэ үеэс хойш одоог хүртэл (2024 он) хүртэл нийт 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 12000 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлсэн.[1] Мөн Баатарсайхан, Таван Богд компанитай холбоотой нийт 75 компани[2] байдаг. 2021 оны 5 сарын 28 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнуулав.[3]
Боловсрол
засварлах- 1974-1984 онд Булган сумын ЕБС
- 1984-1988 онд БНМАУ-ын Политехникийн их сургууль, Холбооны инженер
- 1988-1989 онд Япон улсын Токиогийн гадаад хэл судлалын сургууль, Япон хэлний бэлтгэл
- 1989-1993 онд Япон улсын Токио хотын Цахилгаан Холбоо, Электроникийн Их Сургууль, Электроникийн инженер, бакалавр
Англи, япон, орос хэлтэй.
Ажлын туршлага
засварлах- 1993-1997 онд Япон, Монголын хамтарсан "Алтай" компанид орлогч захирал
- 1997-1999 онд Таван Богд компанийн ерөнхий захирал, Таван Богд Трейд ХХК-ийн Ерөнхий захирал
- 1999-2000 онд Жуулчин ХХК-ийн Ерөнхий захирал
- 2000-2001 онд "Палас" зочид буудлын Гүйцэтгэх захирал
- 2001-2003 онд МИАТ компанийн Ерөнхий захирал
- 2003 оноос Таван Богд группийн Ерөнхийлөгч, Жуулчин компанийн Ерөнхийлөгч, Палас болон Хаан Палас зочид буудлын ТУЗ-ийн дарга
- 2007 оноос "Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
Эшлэл
засварлах- ↑ "Таван Богд Групп | Tavan Bogd Group". tavanbogd.com. Татаж авсан: 2024-04-25.
- ↑ "ТАНИЛЦ: ХААН БАНКНААС ХООЛ ХҮРГЭЛТ ХҮРТЭЛХ БҮХ САЛБАРЫГ ЭЗЭГНЭСЭН Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИ". https://ergelt.mn. Archived from the original on 2024-04-25. Татаж авсан: 2024-04-25.
{{cite web}}
: External link in
(help)|website=
- ↑ ikon.mn (2021-05-28). "Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан "Хөдөлмөрийн баатар" боллоо". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-04-25.