Хөгжилтэй залуус (гитарын гоцлол)
“Хөгжилтэй залуус” гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1970 онд зохиожээ. Энэ бол түүний гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг бөгөөд Монголын цахилгаан хөгжмийн үндэсний дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг юм. Зохиогч энэ гоцлолоо цахилгаан гитарын утас гарт өгсөн мэдрэмж, цахилгаан гитараар тоглох урмаас үүдэж төрсөн гоцлол хэмээдэг.
Гоцлолын нэрний тухай:
Зохиогчийн гоцлолд өгсөн нэр “Торгон утас”, нийтэд түгсэн нэр “Хөгжилтэй залуус”.
Зохиогч гоцлолоо "Торгон утас", Мөнгөн хүлэг" зэргээр бичиж тэмдэглэж иржээ.
2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Хөгжилтэй залуус" нэрээр орсон.
Гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:
1969 оны хавар би МУИС-ийн гуравдугаар дамжаанд сурч байхдаа Радиод гоцлол гитарчнаар дуудагдаж очиж ажилласан юм. Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны иж бүрэн цахилгаан хөгжим тэр үед цахилгаан хөгжим, гитар тоглодог хүн бүрийн мөрөөдөл байсан.
Анх 1955-1956 оны үед би долоо найм орчим настай байхдаа местный орос хүн гитар тоглохыг харж сонирхоод гитар заалгаж аккорд барьж сурсан гэхээр (1969 он гэхэд бол) арван гурав дөрвөн жилийн хугацаанд янз бүрийн гитар барьж үзэж туршлага хуримтлуулсан, мөн гитараар гоцолж тоглодог бүтээл, өөрийн гэсэн урын сантай болсон байв. Радиод очихоос өмнө миний урын санд Ш.Шажинбатын шүлэг “Нүдэн нуур” дууны ая гитарын гоцлолоороо (ая нь түрүүлж гарсан, хожим аянд нь шүлэг бичснээр дуу болсон), найруулсан З.Хангалын ая “Өглөөний наран”, Ж.Дорждагвын ая “Соёл-эрдэнэ” гитарын гоцлолууд, Английн The Shadows хамтлагийн тоглосон "Apache", Америкийн The Ventures хамтлагийн тоглосон "The Ghost Riders in The Sky" зэрэг дэлхийд алдартай хит коовэр гоцлолууд, мөн Битлз зэрэг гадаадын хамтлагуудын хит дуунууд (дан аялгуугаар нь гитарын гоцлол маягаар тоглодог) байв.
Радиод дуудагдаж очоод Герман улсад үйлвэрлэсэн Musima фирмийн тэр хар өнгийн De Luxe цахилгаан гитарыг зориулалтын Регент-30 өгсөгчид залгаж тоглоход гарын хуруу гитарын утсанд хүрэв үү, үгүй юү дуугараад, тоглоход урамтай, утас нь зөөлхөн, гарт торго шиг мэдрэгдэнэ, гитараа барих, тоглох бүрдээ би маш их баярладаг байлаа. Тийм гоё гитараар тоглох гэдэг бол гайхамшиг. Радиод очоод удаагүй миний “Цэнхэр залаа”, "Оддын дуулал" (“Долоон бурхан”), “Сансрын хөлөг” ("Сансрын хүлэг") зэрэг гитарын гоцлолууд ойр ойрхон гарсан байдаг. Гоцлолуудаа Монголын Радиод бичүүлж, тайзан дээр тоглоход үзэгчид хэд дахиулна, ялангуяа "Цэнхэр залаа"-г бол багадаа л гэхэд гурав дахиулдаг байсан.
Тэр их урам, тэр их баяр, тэр бүх мэдрэмж энэ “Торгон утас” гитарын гоцлол болж эгшиглэсэн.
Жич: Герман улсад үйлдвэрлэсэн Musima фирмийн хар өнгийн De Luxe цахилгаан гитараар түүний (ритм) тоглож буйг энд дарж үзэх боломжтой. [1]
С.Баатарсүхийн хөгжим “Хөгжилтэй залуус” гитарын гоцлолыг тоглосон хамтлаг чуулга, гоцлол гитарчид:
- Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны цахилгаан хөгжмийн чуулга буюу Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, 1970-1971 оноос гоцлол гитарчин, зохиогч С.Баатарсүх, 1974 оноос гоцлол гитарчин Б.Ганбат болон тус чуулгын үе үеийн гоцлол гитарчид
- Соёлын Яамны харъяа УАДБЧ-ын дэргэдэх цахилгаан хөгжмийн “Соёл-Эрдэнэ” чуулга, 1971 оноос гоцлол гитарчин Д.Галсанбат
- Монгол улсын бусад цахилгаан хөгжмийн хамтлаг, гоцлол гитарчид
Cover гоцлолыг сонсох:
Батцэнгэл - Гитарын аяз (Battsengel - Guitar melody), 2019-02-13 [2] [41:15-43:54]