Бадамдоржийн Ганбат

Бадамдоржийн Ганбат нь (1953 онд төрж, 2021 онд нас барсан) Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжимчин, хөгжмийн зохиолч, ая зохиогч, удирдаач хүн юм.

Б.Ганбат 1953 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургууль, Багшийн сургуулийн хөгжмийн ангид тус тус суралцан төгсжээ.

Б.Ганбат нь Багшийн сургуульд суралцах хугацаандаа нэгэн үеийн оюутнууд болох Ц.Нацагдорж, Н. Жанцанноров, Б. Шарав, Х. Билэгжаргал, Ц.Чинзориг нартай хамтран Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж байжээ.

1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, хөгжмийн багшаар ажиллаж байв.

1974 онд Улсын филармонийн “Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр уригдан тасралтгүй 46 жил тууштай ажиллажээ. Амьдралынхаа сүүлийн 30 жилд нь чуулгын Ерөнхий удирдаачийн албыг хашсан байна.

Уран бүтээл

засварлах

Б.Ганбатын зохиосон 800 гаруй хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга хийжээ.

Жазз хөгжмийн бүтээлээс

засварлах
  • “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”
  • “Ангийн охин чамдаа”
  • “Хүлээлтийн дуу”,
  • ”Захиа”
  • “Дэрэнгийн хар азарга”
  • “Хамаг Монгол” зэрэг дуунууд
  • “Жалам харын явдал”
  • “Дөрвөн настай халиун”
  • “Энхийн давлагаа”

зэрэг хөгжмийн найруулга, бүтээлүүд багтдаг.

Гавьяа шагнал

засварлах