Булуу цагаан
Булуу цагаан (Cyprinus carpio) нь цэнгэг усанд амьдардаг, өргөн тархсан Cyprinidae овгийн загас юм. Энэ загас нь Ази болон Европын зүүн хэсгээс гаралтай. Анх 13-16 зуунд Европын лам хуврагууд булуу цагааныг хоол хүнсэнд хэрэглэх зорилгоор тэжээж үржүүлэх болсон байна.
Булуу цагаан | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Cyprinus carpio (Карл Линней, 1758) |
Булуу цагаан загас бүх тивийн 59 улс оронд тархаад байна. Энэ загас нь хамгийн томдоо 1.5 м, 40.1 кг жинтэй байв. Мөн бүртгэгдсэн хамгийн өндөр настай нь 65 настай байв. Халуун, хүйтэн сэрүүн ихэнх нөхцөлд тэсвэртэй ба холимог тэжээлтэй. Усны ургамал, дун хясаа, өт, чийгийн улаан, планктон зэргээр хооллоно.
Гадаад холбоос
засварлах Commons: Cyprinus carpio – Викимедиа зураг, бичлэг, дууны сан