Хасан (Алтан Орд)

Хасан бин Беккунда нь (? - 1369) 1368-1369 онд Алтан Ордны улсын Сарай хотод түр зуур хаанчилсан Шибаны удмын хаан юм. Хасан бол Мир Болд хааны хөвүүн Бек Кунды ноёны хөвүүн. 1368 онд Хажи Тарханы эмир Хажжи Черкес бослого гаргаж, Мамайн тоглоомын хаан Абдуллахыг Сарай хотоос хөөгдсөн үеийг ашиглан Хасаныг хаан болгосон. 1368 онд Абдуллахыг Сарай хотоос Өлзийтөмөр гэх ноён хөөж, өөрийгөө хаанд өргөмжилж өөрийн нэрээр зоос цутгуулсан. Удалгүй Хажи Черкес Сарай хотыг довтлон Өлзийтөмөрийг хөөж, Хасаныг хаанд өргөмжилсөн. Хаанд болсны дараа Сарай хотод түүний нэртэй зоос гаргаж амжсан. 1369 онд Мамай ноён крымээс өөрийн армиа удирдан Сарай хотыг довтлон, Хасаныг алж Абдуллахыг дахин хаанд өргөмжилсөн.

Өмнөх
Абдуллах хан, Өлзийтөмөр
Алтан Ордны Улсын хаан
1368 - 1369
Дараах
Абдуллах хан