Фернандо Муслера

Уругвайн хөлбөмбөгчин

Нестор Фернандо Муслера Миколь (исп. Néstor Fernando Muslera Micol, 1986 оны зургаадугаар сарын 16-нд Аргентины Буэнос Айрес хотод төрсөн) — Уругвайн хөлбөмбөгчин бөгөөд туркийн Галатасарай болон Уругвайн шигшээн шилдэг хаалгач юм.

Фернандо Муслера
Fernando Muslera 2012.jpg
Муслера Уругвайн шигшээд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНестор Фернандо Муслера Миколь
Төрсөн огноо1986 оны 6 сарын 16 (1986-06-16) (36 настай)
Төрсөн газарАргентин, Буэнос Айрес[1]
Өндөр1.90 м
БайрлалХаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн багГалатасарай
Дугаар25
Өсвөрийн баг
2001–2004Монтевидео
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2006Монтевидео44(0)
2006–2007Насьональ5(0)
2007–2011Лацио97(0)
2011–Галатасарай101(1)
Шигшээ баг
2009–Уругвай58(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 18.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Замналын товчоонЗасварлах

Хаалгач Муслера Монтевидео Уондерерсоос замналаа эхлүүлсэн юм. Хүчирхэг Насьональд жил зээлсэний дараа Лациод 3 сая еврогоор 2007 оны наймдугаар сард элсүүлсэн түүхтэй.[2]

Галатасарай 12 саяын 50 хувийг Монтевидеод, үлдсэнийг Лациод хамгаалагч Лорик Цанагийн хамт өгсөнөөр Муслераг элсүүлжээ. 2012 онд 19 хаалтаар лигийн түүхэн амжилт тогтоосон.

ШигшээЗасварлах

Түүнийг Уругвайн шигшээ 2009 оны аравдугаар сарын 10-нд Эквадорыг 2010 оны ДАШТ-ий сонгонд ялахад (2:1) анхлан гараалжээ. Тэмцээний хэсэгт (Франтай 0–0, Өмнөд Африктай 3–0, Мексиктэй 1–0) гоол алдаагүй Муслера шөвгийн наймд (Ганатай 1-1) ялагч тодруулах торгуулийн 2 цохилтыг хаасан байдаг билээ.

АмжилтЗасварлах

Лацио
Галатасарай
Уругвай

ЭшлэлЗасварлах

  1. Fernando Muslera, el arquero de Uruguay en la Copa América 2011 - Copa América 2011 - eltiempo.com - futbolred.com. 4 June 2014-д хандсан. (Испани)
  2. Bilancio separato e consolidato S.S.Lazio SpA (Italian). SS Lazio (23 October 2008). 22 May 2012-д хандсан.

ХолбоосЗасварлах

  Commons: Фернандо Муслера – Викимедиа зураг, бичлэг, дууны сан