Монголын кино урлаг гэж Монгол улсад бүтээгдсэн киноны талаар өгүүлнэ. Монголд 20-р зууны гучаад оноос кино бүтээгдэж эхэлсэн. Хамгийн анх Монгол хүү нэртэй уран сайхны кино гарч байжээ. 1936 оны 7-н сарын 11-нд гаргасан. Зөвлөлт холбоот улсын уран бүтээлчидтэй хамтарсан анхн уран сайхны кино юм. 2-р найруулагчаар Т.Нацагдорж ажилласан. Харин гол дүрд Н.Цэгмид , Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн тоглож байжээ.