Улбар галсүүлт
Улбар галсүүлт (Phoenicurus erythronotus) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Улбар галсүүлт | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нас бие гүйцсэн эрэгчин.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Phoenicurus erythronotus (Eversmann, 1841) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Phoenicurus erythronota |
Гадаад төрх
засварлахЭнэхүү шувуу нь 15-16 см, далавчаа дэлгэхэд 25.5-27 см, хөл, хошуу нь хар. Эрэгчин галсүүлт үржлийн улиралд хар маск, толгойн орой, дагз нь саарал байна. Нуруу, сүүл нь улбар шар, далавч нь цагаан толботой бараан өнгөтэй. Хэвлий нь цагаан.
Бусад улиралд болон залуу эрэгчин нь өдний өнгө зүсээр төстэй байх буюу бордуу зүстэй ажээ. Эмэгчин нь бор саарал ба улбар шар сүүлтэй.
Тархалт
засварлахТэд төв Азийн уул нурууд, Сибирийн өмнөд хэсэг, Тарвагатайн нуруу, Алтайн нуруу, Байгал нуурын ойролцоо амьдардаг. Зарим хэсэг нь уулнаас бууж өвөлжих ба зарим нь хол зам туулан нүүдэллэж Ирак, Иран, Пакистан, Гималайн нуруу зэрэгт өвөлжинө.
Гол идэш нь хорхой шавьж ба өвлийн улиралд ургамлын үр, жимс зэрэг нь чухал хоол тэжээл болдог.
Цахим холбоос
засварлах Викизүйлд Phoenicurus erythronotus-тай холбоотой мэдээлэл байна. |