Улаанбаатарын Их Сургууль
Улаанбаатарын Их Сургууль (товчлол: УБИС) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах их сургууль юм.
Товч нэр | УБИС |
---|---|
Байгуулагдсан он | 1992 |
Төрөл | Улсын |
Байршил | Улаанбаатар, Монгол Улс |
Хэл | Монгол хэл |
Цахим хаяг | www |
Түүх
засварлахШинжлэх ухааны академи нь өөрийн эрдэмтдийн оюуны чадавх, эрдэм шинжилгээний лабораториудын хүчин чадалд тулгуурлан, шинжлэх ухааны залгамж үеэ бэлтгэн АНУ, Орос, Хятад, Англи зэрэг орнуудын судлаач-мэргэжилтэн бэлтгэдэг туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгааны ажлыг үр бүтээлтэй хослуулах зорилгоор дээд сургууль байгуулах хүсэлт тавьсныг ШУБЯ-ны сайд дэмжин, 1992 оны 02 сарын 29-ний өдрийн 109 тоот тушаалаар Технологийн дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сургууль нь “Химийн технологи”, “Хэрэглээний физик”, “Хэрэглээний математик Мэдээлэлзүй” зэрэг чиглэлээр олимпиадад түрүүлсэн шилдэг хүүхдүүдийг элсүүлэн анхны сургалтаа эхлүүлж байв.
Хөгжил
засварлах1994 оноос “Ази судлал”-ын мэргэжлээр оюутан нэмэн элсүүлж ШУБ-ын сайдын 1995 оны 01 сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар тус сургуулийг их сургуулийн зэрэглэлд оруулж ШУБ-ын сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамж (1996 оны 07 сарын 26-ны өдөр, дугаар 259/А-184)-аар Технологийн Дээд Сургуулийг Улаанбаатарын Их Сургууль болгон өргөтгөв.
1999-2000 оны хичээлийн жилээс тус сургууль дээр АНУ-ын Колорадогийн Их Сургууль болон Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль (Техникийн Их Сургууль)-тай хамтарсан салбар сургуулийг нээн сургалт явуулж авьяаслаг олон залуучуудыг гадаад боловсрол олгох сайхан боломжийг нээж өгөв.
2010-2014 оны 6 сар хүртэл Засгийн газрын 2010 оны 01 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харьяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж, бүрэлдэхүүн сургуулийн статусаар үйл ажиллагаагаар явуулж байв.
2014-2015 оны хичээлийн жилд БШУ-ны сайдын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/337 тоот тушаал, Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/740 тоот захирамжийг үндэслэн Төрийн өмчит “Улаанбаатарын Их Сургууль”-ийг шинэчлэн байгуулж 2014 оны 9 сарын 23-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дугаар 293 тогтоолоор татан буугдаж МУИС-ийн харьяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж улмаар МУИС-ийн удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 12 тоот хуралдааны тогтоолоор МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк болгон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Гадаад хамтын ажиллагаа
засварлахУлаанбаатарын Их Сургууль нь гадаадын 20 их сургуультай хамтын ажиллагаатай. Үүнд, Ази номхон далайн бүс нутагт 10, Хойд Америкт 3, Европт 7.