Лодойдамбын Галбадрах
Лодойдамбын Галбадрах (1959 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо төрсөн) нь Монголын дипломатч бөгөөд Төрийн соёрхолт, алдарт зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хүү юм.
БоловсролЗасварлах
1967-1977 -Ерөнхий боловсролын дунд сургууль
1977-1978 -ЗХУ-ын Эрхүү хотын Их сургууль /орос хэлний бэлтгэл/
1978-1983 -ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургууль
1994 -АНУ, Хавай, Олон улсын аюулгүй байдлын сургалтад хамрагдсан
АжилЗасварлах
1983-1986 -Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн хэлтсийн атташе.
1986-1990 -Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын гуравдугаар нарийн бичгшийн дарга,
1990-1993 -Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал,
1993-1997 -Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөх,
1997-2001 -Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд,
2002-2005 -Монголын Ардчилсан намын даргын зөвлөх, 2004 онд УИХ-д Говь-Алтай аймгаас нэр дэвшиж байсан.
2006-2008 -Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагааны газрын захирал,
2008-2012 -Монгол Улсын Зам, тээвэр, хот байгуулалтын сайдын зөвлөх,
2013-2015 -Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2015-2021 -Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд
2021 оноос тэтгэвэртээ суусан.
Гэр бүлЗасварлах
Гэр бүл, гурван охинтой.
Англи, орос хэлтэй.