Топкапи ордон (түрк. Topkapı «Их бууны хаалга» top гэж «их бууны бөмбөлөг; + kapı гэж «хаалга, үүд»), хуучин. «Сераль» (франц. Serailтүрк. saray «ордон» ← перс. سرای‎ [serai] «том байшин, ордон») - XIX зууны дунд үе хүртэл Османы эзэн улсын гол ордон байжээ. Станбул хотын түүхэн төв болох Босфорын хоолой Гантиг тэнгист зутгах хэсэгт оршино.

Топкапи ордон мүзей

Османы эзэнт гүрэн нуран унасны дараа тус ордон нь дэлхийн хамгийн том газар талбайтай музей болжээ. Нийтээр үзэх үзмэрийн тоо 65,000 зүйлд хүрдэг (угтаа үүнээс их байдаг гэдэг). Лалын шашны гол шүтээнүүдийн нэг болох Исламын зөнч Мухаммедын сэлэм, нөмрөг энд хадаглагддаг байна.

1453 онд туркууд Константинополь (өнөөгийн Станбул) хотыг эзэлсний дараа Османы эзэнт гүрний Султан II Мехмед 1460-1478 онд Топкапи ордоныг барих ажлыг эхлүүлжээ.

Үүнээс хойш Топкапи ордон зогсолтгүй өргөжиж иржээ. 400 орчим жилийн турш тус ордон нь Османы эзэнт гүрний гол ордон хэвээр байж нийт 25 султан тэнд амьдаран улс гүрнээ захирч байжээ. 1854 онд зөвхөн Султан I Абдулмецид европжсон шинэ оршин суух газар болох Долмабахче ордон руу түр нүүж байжээ.

1923 онд Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсаны дараа Мустафа Кемал Ататүркийн зарлигаар Топкапи ордныг музейн статустай болгосон байна. Үүнээс хойш Долмабахче ордон Туркийн төрийн тэргүүний ордон болсон түүхтэй.

Өнөө үед энэхүү түүхэн ордонг жилд 2 сая орчим жуулчин ирж үздэг Станбулын хамгийн алдартай үзмэр болоод байна.