Тони Дуглас

Америкийн сагсан бөмбөгчин

Тони Дуглас (англ. Toney Douglas, 1986 оны гуравдугаар сарын 16-нд Жоржиа мужийн Жонсборо хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. Тэр холбон тоглогчийн байрлалд тоглодог бөгөөд 2009 оны драфтын №29-өөр Лос-Анжелес Лейкерс багт сонгогдож байлаа. Түүний ах Харри Дуглас нь Үндэсний хөлбөмбөгийн лигийн Атланта Фэлконс багт тоглодог ажээ.

ТовчхонЗасварлах

Драфтаар Лос-Анжелес Лейкерс багаас шууд Нью-Йорк Никс багт шилжиж байсан Дуглас, 2010-2011 онд 81 тоглолтонд дунджаар 24.3 минут оролцохдоо 10.6 оноо, 3.0 дамжуулалт, 3.0 бөмбөг авалтаар оргил амжилтаа дунджилж байв.

2014 оны нэгдүгээр сарын 15-нд Майами Хит багт гурвалсан (Голден Стэйт Уорриорз, Бостон Селтикс болон Майами) багийн тохиролцоогоор элссэн.[1] Хитэд Дуэйн Уэйдийг бэртэлтэй байх үед гараанд хэд хэдэн удаа гарч байв.

ЭшлэлЗасварлах

  1. HEAT Trade Joel Anthony in Exchange for Toney Douglas. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (January 15, 2014). January 15, 2014-д хандсан.

ХолбоосЗасварлах