Тин Едвай
Тин Едвай (хор. Tin Jedvaj; 1995 оны арваннэгдүгээр сарын 28, Загреб) — Хорватын хөлбөмбөгчин, Германы «Байер 04» болон Хорватын шигшээд хамгаалагчаар тоглодог.
Тин Едвай | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1995 оны 11 сарын 28 Хорват, Загреб | |
Иргэншил | Хорват | |
Өндөр | 188 см | |
Жин | 79 кг | |
Байрлал | хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Байер 04 | |
Дугаар | 16 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
2002—2005 | Загреб | |
2005—2013 | Динамо Загреб | |
Багийн замнал* | ||
2013 | Динамо Загреб | 13 (1) |
2013—2015 | Рома | 2 (0) |
2014—2015 | → Байер 04 | 14 (2) |
2015—одоо | Байер 04 | 16 (2) |
Шигшээ** | ||
2011 | Хорват (17-) | 8 (0) |
2013—одоо | Хорват (19-) | 2 (1) |
2014—одоо | Хорват | 1 (0) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 4 сарын 11-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
2005—2013 онд Хорватын алдарт «Динамо Загребийн» академид бэлтгэгдээд 2012/2013 онд лигийн 13 тоглолтонд 1 гоолдсон Едвайг Италийн «Рома» 2013 оны тавдугаар сард сонирхож,[1] долдугаар сарын 10-нд 3 жилээр гэрээлжээ.[2] «Байер» 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Едвайтай 2020 он хүртэл гэрээлэв.[3]
18 насандаа буюу 2014 оны есдүгээр сарын 4-нд Хорват, Киприйн нөхөрсөг тоглолтын төгсгөлийн 13 минутанд гараалж үзжээ.[4]
Амжилт
засварлахБагийн
засварлах- Хорватын аварга (1): 2012/13
Лавлах холбоос
засварлах- ↑ "Roma chasing Dinamo Zagreb defender Tin Jedvaj" (англи хэлээр). tribalfootball. 2013-05-12. Archived from the original on 2013-07-15. Татаж авсан: 2015-04-12.
- ↑ "Corporate: Tin Jedvaj" (итали хэлээр). AS Roma. 2013-07-10. Archived from the original on 2013-07-15. Татаж авсан: 2015-04-12.
- ↑ "Tin Jedvaj unterschreibt bis 2020" (герман хэлээр). Bayer 04 Leverkusen. Татаж авсан: 20 January 2015.
- ↑ "International week: A Bundesliga perspective". Soccerway. Татаж авсан: 13 September 2014.
Гадны холбоос
засварлах- Профайл - transfermarkt.com (англ.)
- Профайл - Хорватын хөлбөмбөгийн холбоо (хорв.)
Энэ Хорватын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.