Техникийн музей
Техникийн музей нь техникийн ололт амжилтыг болон ихэнхдээ түүхэн объектийг дэлгэн үзүүлэх буюу архивлан хадгалах зорилготой музей юм. Техникийн музей нь дотроо тодорхой нэг төрлөөр дагнасан ч байх бөгөөд үүнд жишээлбэл зам тээврийн музей, уул уурхай, хими, хөгжмийн зэмсэг, керамик, цаасны музейнууд орно.
Европын томоохон техникийн музейн тоонд:
- 1794 онд үүсгэн байгуулагдсан Парисын «Урлаг ба дархны музей»
- 1857 онд үүсгэн байгуулагдсан Лондонгийн «Шинжлэх ухааны музей»
- 1925 онд үүсгэн байгуулагдсан Мюнхений «Байгалийн шинжлэх ухаан ба техникийн шилдэг бүтээлүүдийн Германы музей»
- 1918 онд үүсгэн байгуулагдсан Вена хотын «Аж үйлдвэрлэл ба дархны музей»
- 1918 онд үүсгэн байгуулагдсан Венийн «Техникийн музей-Вена»
- 1983 онд үүсгэн байгуулагдсан Берлиний «Германы техникийн музей-Берлин»
- 1990 онд үүсгэн байгуулагдсан Манхаймын «Технозойм»
- 1993 онд үүсгэн байгуулагдсан Магдебургийн «Техникийн музей-Магдебург»
зэрэг музейнууд багтдаг.