Германы техникийн музей-Берлин
Германы техникийн музей-Берлин нь 1983 онд эхлээд Тээвэр болон техникийн музей нэртэйгээр нээлтээ хийсэн бөгөөд 1996 он хүртэл энэ нэрээрээ үйл ажиллагаагаа явуулсан байна. Энэ музей нь өнгөрсөн зуунд Берлинд байсан 100 гаруй техникийн цуглуулгын үргэлжлэл институт хэмээн үздэг бөгөөд нийт 25.000 м2 үзвэрийн талбайтай ба жилдээ дунджаар 600.000 гаран мянган хүн үзэж сонирхдог байна.[2]
Германы техникийн музей-Берлин герм. Deutsches Technikmuseum Berlin | |
---|---|
DTMB | |
Байгуулагдсан | 1983 он |
Байршил | Берлин (Кройцберг, Треббинэр гудамж 9) |
Төрөл | Техникийн музей |
Үзэгчдийн тоо | 494.317 (2010)[1] |
Захирал | Дирк Бёндел |
Нийтийн тээврийн шугам, буудал | Глайсдрайэккийн метроны буудал эсвэл Мёккернбрюке метроны буудал |
Цахим хуудас | www.sdtb.de |
Музейн түүх
засварлахЭнэхүү техникийн музейг 1982 онд үүсгэн байгуулсан ба 1983 онд нээлтээ хийжээ. Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл Берлин хотод байсан томоохон техникийн музейн үргэлжлэл болгон байгуулжээ.
Музей байгаа газар нь1874 онд ашиглалтанд орж байсан галт тэрэгний засвар үйлчилгээ болон зогсоолын зориулалттай газар байжээ. Сүүлд 1996 онд нэмж эхлүүлсэн өргөтгөл байрыг 2001 онд барилгын ажлыг дуусган тус музейд хүлээлгэн өгсөн ч[3] албан ёсны нээлт нь 2003 оны арванхоёрдугаар сард хийгджээ.[4] Шинэ барьсан хэсгийн дээвэр дээр Розиненбомбер хэмээх бөмбөгдөгч онгоцыг 1999 оны тавдугаар сарын 8-нд байршуулан бэхлэв.[5]
Зургийн цомог
засварлах-
1958 оны телевизийн студи
-
Усан онгоцны хөгжлийн түүхийг харуулсан загварууд
-
Зүтгүүрүүдийн нүүрэн тал
-
1872 онд үйлдвэрлэгдсэн уурын галт тэрэг
-
Соронзон холбогч
Цахим холбоос
засварлах- Германы техникийн музей-Берлиний сан
- Глайсдрайэкк орчмын мэдээллийн хуудас, Берлиний аж үйлдвэрийн соёлын төвөөс эрхлэн гаргав
Эх сурвалж
засварлахЗүүлт тайлбар
засварлах- ↑ www.sdtb.de Үзэгчдийн статистик судалгаа (PDF; 35 kB). 2011-01-29
- ↑ Berliner Zeitung: Alte Karossen in neuen Schuppen (Memento 12. Наймдугаар сар 2014 цахим архивт) 2009-08-28
- ↑ Baunetz.de: Техникийн музейн өргөтгөлийг хүлээлгэн өгчээ
- ↑ Baunetz.de: Германы техникийн музей-Берлиний нээлт боллоо
- ↑ "Berliner Zeitung: Амжилттай газардалт: "Розиненбомбер"-ийг техникийн музей дээр бэхэлжээ". Archived from the original on 2015-11-05. Татаж авсан: 2016-03-17.