Тас (1211 - 1239) нь Их Монгол Улсын жалайр аймгийн мянгатын ноён, улсын ван Булугийн ахмад хөвүүн. 1228 онд улсын ван цол, хятад дахь монгол цэргийн ерөнхий захирагчаар томилогдсон. Өгэдэй хааны зарлигаар Лүжоу хотыг эзлэхээр довтолсон ч, Алтан улсын сахигч жанжин Ила Пуад ялагдсан. 1230 онд Өгэдэй хааныг дагаж Тунгуан боомтыг довтлов. 1232 онд Санфэн уулын тулалдаанд Толуй, Сүбээдэй нарын хамтаар 40,000 цэргээр Алтан улсын Вангин Хада, Ила Пүа нарын удирдсан 150,000 цэргийн хүчтэй тулалдаж ялав. Тус жилдээ Худухугийн хамтаар Хэнань мужийн Пижоу руу довтлон эзлэв. 1233 онд хан хөвүүн Гүюгийн хамтаар Ляодун, Манжуурт төвлөрч байсан Пусянь Ваннугийн эсрэг довтлон, түвшитгэв. 1234 онд Алтан улсыг мөхөөсний дараа хан хөвүүн Хүчүгийн хамтаар Сүн улс руу довтлов. 1235 онд Заоян, Инжоу зэрэг хотыг довтлон эзлэв. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Дунпин чөлгөөний 39,000 өрхийг соёрхол болгон хүртээв. 1237 онд Гуанжоу хотыг эзлэв. 1238 онд Бэйшягуаныг байлдан зэлэв. 1239 онд Шижин хотод 28 настайдаа нас барав.

Үр хойчис

засварлах
  • Мухулай гоо ван
    • Булу гоо ван
      • Тас гоо ван
        • Худуху
          • Худутөмөр
            • Баогэ
              • Даотун