Вангин Хада (хятад хэл: 完颜合达, пиньинь: wanyan heda) (? - 1232) нь Зүрчидийн Алтан улсын сүүл үеийн цэргийн жанжин. Түүний хятад нь нэр нь (瞻, Zhān), өргөсөн нэр (景山, Jǐngshān). Тэрбээр морь унаж, харвахдаа гарамгай байсан. 1214 онд Алтан улсын Ци гуо гүнжийг[1] хамгаалан явж, Чингис хаанд хүргэж өгөх үүрэг хүлээсэн. 1215 онд Линьхуан фугийн ерөнхий жанжин болсон. 1215 оны 8 сард монголын цэргүүд Линьхуанийг эзэлсэн. 1216 онд жэннань жюний захирагч болж, Идугийн газрыг сахиж монголын эсрэг тулалдаж, Линьзи (临淄), Шоугуаныг (寿光) эзэлсэн. 1217 онд тунюань жюний захирагч (通远军节度使), гонжоу жюний захирагч (巩州管内观察使), пинши жюний захирагч (平西军节度使), хэжоугийн хянагч түшмэлээр (河州管内观察使) томилогдон ажилласан. 1218 онд Яньань фугийн мэдэгч түшмэлээр (知延安府事) томилогдож, фуян чөлгөний морьт цэргийн их жанжин (鄜延路兵马都总管) болсон. 1219 онд цэрэг захирч Сүн улсын цэргийг Мэйцүньгуан (梅村关), Малиньбаод (马岭堡) бут цохиж, Мачэн шянийг (麻城县) эзлэв. 4-р сард Лунжоуд Баруун Сягийн цэрэгтэй байлдаж, Танжоу, Дэнжоуг эзэлсэн. 1220 онд Яньанийг сахиж, Жутянь ууланд (拄天山) Баруун Сягийн цэргийг устгасан. 1221 онд Яньань фугийн мэдэгч, жанжин Нахэймагийн (纳合买) хамтаар Аньсайбаод Баруун Сягийн цэрэгтэй байлдав. 1222 онд юаньшуай фугийн зүүн гарын жанжин болж, Шаньдун чөлгөний үе улирах моукэ (世袭谋克), төрийн цаньжэн жэнши (参知政事) түшмэл, Жинжао фугийн мэдэгч (京兆府行省事) цол хүртэв. 1226 онд Пинлянь мужийг сахьсан. 1227 онд пинжан жэнши түшмэл, руй гуо гүн (芮国公) цол хүртэв. 1230 оны 1 сард пинжан жэнши (平章政事) болон цэргийн явдлын хүрээлэнгийн дэд сайдын (知枢密院副使) албыг хавсран томилогдов. Тус жилийн 1 сард Вэйжоу (卫州) хотыг бүслэн байлдаж байсан Сэкис буха, Ши Тяньзэ нарын захирсан 3000 монгол цэргийг довтлон ялав. Мөн Цаньжэн жэнши түшмэл Ила Пүагийн (移剌 蒲阿) хамтаар Тунгуан (潼关) боомтыг сахин суув. 1232 онд Хада, Пүа нарын захирсан 200,000 цэргүүд Санфэн уулын тулалдаанд (三峰山之战) Тулуй ноён, Сүбээдэй баатрын удирдсан 40,000 монголын цэрэгт ялагдаж, Жюньжоу (钧州) руу зугтсан ч, удалгүй баригдаж цаазлуулав.

  1. Вангин Юнжи хааны охин.