Тайнин чөлгөө (ханз: 泰寧路, пиньинь: Tài níng lù) нь Монголын Юань Улсын үед одоогийн Хятадын Жилинь мужийн Байчэн хотын орчимд байсан засаг захиргааны нэгж юм. Энэ чөлгөөний доор Тайнин шянь (泰寧縣) гэх нэг нэгж байсан.[1]

Түүхэн тойм

засварлах

Энэ газар нь Чингис хааны дүү Тэмүгэ отчигин ноёны удмынхны соёрхлын нутаг бөгөөд, хуучин Алтан улсын Тайжоугийн суурин дээр 1317 онд Буянт хааны үед Тайнин чөлгөө гэх хятад нэртэй засаг захиргааны хуваарийг байгуулсан.

Юань Улс Хятад дахь ноёрхлоо алдсаны дараа ч Тайнин чөлгөөний нутгийг Тэмүгэ отчигины удмын ляо ван Ажашир эзэмшсэн хэвээр байсан. 1388 оны Буйр нуурт болсон тулалдаанд Төгстөмөр хаан ялагдсаны дараа, 1389 онд Ажашир ван Мин улсад дагаар орсонд Тайнин чөлгөөг татан буулгаж, Тайнин харуул болгож, Ажашир ванг жихуйши түшмэл болгон тус харуулыг захируулсан нь "Урианхайн гурван харуул"-ын нэг харуул гэж Мин улсын түүхэнд бичигдэх болсон.

  1. "元史/卷058 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-04-02.