Тайнин харуул (хятадаар:泰宁卫) бол Мин улсын үед байгуулагдсан Урианхайн гурван харуулын нэг юм.

Уг харуулын захиргааг 1389 онд Мин улсад бууж өгсөн Жалайрын Нагачу чинсангийн Тоорын голын сав газар дахь харьяат ард иргэд Урианхай аймгийн хүмүүсээр бүрдүүлсэн. Юань Улсын үед Данин хотын хэлтэс болон Тэмүгэ отчигины удмын харьяат газар байсан.

Шюаньдө, Жөнтунгийн үед Монгол аймгуудын дайралтад их өртсөнөөс өмнө зүг шилжиж, одоогийн Ляонин мужийн Жиньжоу, И сянь, Бэйжэнь зэрэг сянь, Лууха голын баруун талаар нүүдэллэн ирсэн. 16-р зууны дунд үеэс Өвөр Халхын Хурхачи Хасар ноёны харьяанд орж, Тайнин харуул оршин тогтнохоо больжээ.

Холбоотой мэдээлэл

засварлах