Нагачу
Нагачу (1320-1388) бол Юань улсын сүүл үеийн Жалайр аймгийн Мухулайн удмын жанжин мөн юм. Тэр 1350-иад онд хятад нутагт цэрэг захиран сууж байсан бөгөөд Жу Юань Жаний захирсан улаан алчууртны цэрэгт олзлогдож байсан ч, эсрэг тал нь хэд хэдэн удаа тавьж явуулсан. 1360-аад оны сүүлээр Ляоян төлөөний яамнаа томилогдож, цэрэг захирсан. 1368 оноос хойш Кай Юань хотоор төвлөрч, 10 түмэн цэрэг захирч байсан. 1368-1387 оны хооронд Монгол-Гүрё улсын хооронд зуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан. Нэг талаар их хаанд зүтгэж, нөгөө талаар өөрийн бие даасан байдлаа хадгалж, Гүрё улсыг эзлэх бодолтой байв. 1387 онд Мин улсын 200,000 их цэрэгт ялагдаж, бууж өгөөд цол хэргэмээр шагнуулсан. 1388 оны 8 сарын 31-ний өдөр Учан хотноо архи хэтрүүлэн уснаас нас барсан. Түүний захирсан цэргийг 2 хэсэг болгож, Фуюй, Дойн харуул гэж нэрлээд Хянганы нурууны орчимд байрлуулсан нь хожим Урианхайн гурван харуул гэж нэрлэгдсэн.
Кайюань ван (开元王)[1], Хайши хоу (海西侯)[2] Нагачу | |
---|---|
Төрсөн | 1320 он Юань Улс |
Нас барсан | 1388 оны 8 сарын 31 Учан хот |
Үхлийн шалтгаан | Архи хэтрүүлэн хэрэглэсэн |
Оршуулагдсан газар | Наньжин хотын ойролцоо |
Яс үндэс | Жалайр аймгийн Жата овог |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Хүүхэд | Цагаан (?-1389) |