Буха́р (узб. Buxoro) бол эртний түүхтэй, өдгөө Узбекистан улсын Бухар мужийн засаг захиргааны төв болсон өнөөгийн байдлаар 39.4 км² газарнутагтай бөгөөд 267 мянган оршин суугчтай хот юм.

Бухар хот
Улс Узбекистан Узбекистан (БНУзбУ)
Муж Бухар
Хот Бухар
Газар нутаг 39.4 км²
Газрын байц д.т.д. 225 м
Хүн ам 2010 онд 267,000 хүн
Нягт сийрэг 6.700 хүн/км²
Ард түмэн олон тажик, бас узбек
Нутгийн олон Бухарынхан
500 он Анх нэр дурдагдсан
Цагийн бүс Узбекийн цаг (ГЦ+5)
Цахим хуудас bukhara.uz  (орос)

9-р зуунаас эхлэн түүхийн бүх цаг үеийн архитектурын өвөрмөц дурсгалуудыг хадгалсан түүх, соёлын өв ихтэй хот юм. Хөгжингүй Дундад зууны үед энэ нь бүх Ойрхи Дорнодын соёл, шинжлэх ухаан, лалын шашинтнуудын төв байсан онцлогтой.

Нэрний үүсэл

засварлах

“Бухара” (Бухара) топоним нь Бухарын эртний согд бичээстэй (IV-V зуун) зэс зоосон дээр анх дурдсан байдаг ажээ.

Бичмэл сурвалжид “Бухоро” гэдэг үгийг хятадын эрдэмтэн, орчуулагч Сюаньзан (602-664) анх тэмдэглэсэн байдаг.

Эрт дээр үед Бухарыг бүхэлд нь баян бүрд гэж нэрлэдэг байсан бөгөөд сүүлд 10-р зуунд нэр нь хот руу шилжсэн байх магадлалтай.

Эртний Уйгур хэлэнд "бухар" гэдэг үг нь "сүм", "залбирал" гэсэн утгатай байжээ. «Buhara» гэж согд buharak гэдэг үг гэдэг («аз жаргалтай газар»).

МЭӨ 1-р зуунд буюу 2500 жилийн тэртээ бий болсон Төв Азийн хамгийн эртний хотуудын нэг юм. Эрт цагт баян бүрд бараадаж боссон түүхтэй болохоор анх хэзээ суурин бий болсныг мэдэх арга барагдсан.

«Бухарын түүх» (араб. تاریخ بخارا‎‎, «Тарихи Бухара») араб хэлээр 943—944 (зарим судалгаагаар 948—949онд) онд Наршахи (перс. ابوبکر محمد نرشخی‎‎, 899—959) согд түүхчийн бичсэн эх сурвалж юм.

Түүхэндээ Торгоны зам дайрдаг худалдаа арилжаа, эрдэм ухаан, шашин, соёлын төв байсан. Хотын доторх эртний сүм ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг билээ.

2014 оны албан ёсны мэдээгээр хотод узбек — 82 %, орос — 6 % , тажик — 4 %, татар — 3 %, солонгос — 1 %, туркмен — 1 %, украин— 1 % бусад — 2 % үндэстнүүд амьдарч байна.

Мөн үзэх

засварлах
Викимедиа дуу дүрсний сан: Бухар хот