Спортын сэтгүүл зүй
Спортын сэтгүүл зүй гэдэг биеийн тамир спортын сэдэвт болон спортын үйл ажиллагаа, тэмцээн уралдааны тухай бичиж, нийтэлдэг сэтгүүл зүйг хэлнэ.
Түүх
засварлахСпортын сэтгүүл зүйг 1800-аад оноос үүсэлтэй гэж үздэг. Спортын сэтгүүл зүй анхандаа морин уралдаан болон боксийн тэмцээний тухай мэдээ нийтлэл гаргаж байв. XX зууны эхэн үед Нью-Йорк Хералд сонин орчин үеийн спортын мэдээ нийтлэлийг хэвлэж байсан гэж үздэг. Тус сонины газар 1883 он гэхэд бүтэн цагийн спортын мэдээний албатай болсон байв.
Спортын мэдээ нийтлэл 1880 онд сонин хэвлэлийн мэдээний ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг байжээ. Үүнээс хойш 20-иод жилд буюу 1880-1920 он гэхэд спортын мэдээ нийтлэл маш өргөн хүрээнд гардаг болж сонины нийтлэлийн 20 хувийг эзлэх болжээ.
Монгол улсад
засварлахМонгол Улсад спортын сэтгүүлч мэргэжлээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуульд бэлтгэж байна. Спортын сэтгүүлчээр суралцагч нь Биеийн тамирын сургууль дээр бодитоор спортын уралдаан тэмцээнийг үзэж, харах, судлах, сурвалжлах нөхцөл боломжоор хангагдсан байдаг.
Спортын төрөлжсөн хэвлэл мэдээлэл
засварлахМонголын спортын анхны төрөлжсөн хэвлэл Таван цагариг сонин 1995 оны 4 сарын 22-нд анхны дугаараа гаргаж байв.
Монголын спортын анхны төрөлжсөн суваг «Одод телевиз» 1996 онд байгуулагджээ.
Доктор С.Амартүвшин "Спортыг сурвалжлахад баримтлах ёс зүйн зарим асуудал" өгүүлэл, "Сэтгүүлч" сэтгүүл, 2005 он
sps tv
Цахим холбоос
засварлахСпортын сэтгүүлзүй эерэг урсгал, танин мэдэхүй, алжаал тайлах хандлагатай