Сурвалжилга

Сурвалжилга (Репортаж-Reportage/ Report) гэж орон зай, цаг хугацааны явцуу хүрээнд болж буй үйл явдал, үзэгдэлд зохиогч өөрөө оролцож, гэрч болсны үндсэн дээр түүний хөгжил, хөдөлгөөн дундаа бичдэг нийтлэл найрууллын нэгэн төрөл юм.

Төрөл ангилалЗасварлах

Сурвалжилга түгээж буй уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон уламжлалт бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр ангилдаг.

  • Сонин хэвлэлийн сурвалжилга (хэвлэл: сонин, сэтгүүл, зурагт хуудас гэх мэт)
  • Радио сурвалжилга
  • Телевизийн сурвалжилга
  • Подкаст сурвалжилга

Сонин хэвлэлийн сурвалжилгаЗасварлах

Сурвалжилгад сэтгүүлч өөрийн биеэр оролцсон гэдэг нь уншигч түмэнд тодорхой ойлгогдохуйц бичвэртэй. Сурвалжилгын гэрч, үйл явдал, газар орны дүр төрхийг харуулсан баримтат гэрэл зурагтай байна.

Радио сурвалжилгаЗасварлах

Радио сурвалжилга нь сонин хэвлэлийн сурвалжилгыг бодвол чимээ шуугиан, дуу чимээний хамтаар сурвалжилгыг дамжуулдаг. Үүнээс гадна "шууд дамжуулалт" хийж болдгоороо онцгой давуу талтай.

Телевизийн сурвалжилгаЗасварлах

Телевизийн сурвалжилга нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дуу, дүрс бичлэгийн хамтаар сурвалжилгыг дамжуулдаг. Радио сурвалжилгатай адил "шууд дамжуулалт" хийж болдог давуу талтай.

Мөн үзэхЗасварлах

Ном сурах бичигЗасварлах

  • Хэвлэлийн хүрээлэн, Сурвалжлага-сэтгүүлч таны ширээний ном, УБ 2017
  • Л.Болормаа, Даашинзтай сурвалжлагууд, УБ 2007
  • Михайэл Халлер, Мэдээллийг нягтлахуй, УБ 2015