Сослан Тигиев (Орос: Сослан Вазноевич Тигиев; осет. Тыджыты Вазнойы фырт Сослан; узб. Soslan Vaznoyevich Tigiyev) - 2005 оноос хойш Оросыг орхиж Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж буй олимпын мөнгөн медальт чөлөөт бөхийн тамирчин.

Сослан Тигиев
тамирчны хүртсэн медаль
 Узбекистан -ыг3 төлөөлж
Эрэгтэй чөлөөт бөх
Олимпын наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Бээжин 2008 74 кг
Хасагдсан Лондон 2012 74 кг
Азийн наадам
Хүрэл медаль – гуравдугаар байр Доха 2006 74 кг

Сослан Тигиев 1983 оны 10 сарын 12 (1983-10-12) (41 настай)-нд Зөвлөлт Холбоот Улсын ЗСБНХОУ-ын өөртөө засах Умард Осетийн Владикавказ хотод осет гэр бүлд ихрийн өрөөсөн болон төржээ. Түүний ах Таймураз, ихрийн өрөөсөн Батраз хоёр бас л чөлөөт бөхөөр хичээллэдэг. Сослан Тигиев 74 кг жинд хүч үздэг. 2005 оноос Узбекистаны бөх болж Азийн АШТ-ий мөнгө (2005), Азийн наадмын хүрэл (2006) зэргээр амжилт нь чамбайрч ирээд бүр сайжирч 2008 онд олимпоос мөнгө, 2012 онд хүрэл медалийн эзэн болсон. Гэвч дараа нь сэргээш хэрэглэсэн байна гэдэг шинжилгээний хариу гарснаар 2012 оны 11 сарын 7-ны өдөр хүрэл медалиа хураалгасан.[1]