Соотон гуйванга

Соотон гуйванга - Asio otus (урьд: Stix otus) нь Европ, Ази, Хойд Америкт амьдрах Уулийнхан овгийн нэг зүйл шувуу юм.

Соотон гуйванга

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Strigiformes
Овог: Уулийнхан
Төрөл: Asio, Гуйванга
Зүйл: A. otus
Латин нэр
Asio otus
(Линней, 1758)
Ижил утгатай нэршил

Asio wilsonianus

Asio otus otus

Гадаад төрх

засварлах

Энэхүү гуйванга нь дундаж хэмжээний, 31-37 см, далавчаа дэлгэсэн урт 86-98 см байна. Толгойн орой төв хэсэгт хардуу босоо чихний туг өдтэй ба бусад шар шувуунаас том харагдуулах аж. Эмэгчин нь илүү биеэр том ба арай бараан зүстэй. Соотон гуйвангын бордуу өд сөд нь хөндлөн судалтай, мөн хөлийн хуруу нь өд сөдөөр бүрхэгдсэн байдаг.


Зан авир, үржил

засварлах

Тэд задгай талбайн дэргэдэх ой модонд амьдрах ба сэрүүн бүсийн зарим нь өвлийн улиралд өмнө зүгт нүүн шилждэг.

2-7 сар үржлийн үе бөгөөд голдуу шилмүүст модонд бусад шувуудын хуучин үүрэнд үүрлэнэ. Дундажаар 4-6 өндөг гаргаж 25-30 хоног дарна. Соотон гуйванга шөнийн цагт анд гарах ба ойр төстэй шар шувуу болох Хулгар гуйвангатай адил урт далавчтай юм. Тэдний гол идэш тэжээл нь мэрэгч, жижиг хөхтөн болон шувууд болно.

Цахим холбоос

засварлах
  Commons: Соотон гуйванга – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Соотон гуйванга – Энэ үгийг тайлбар толиос харна уу