Сергей Грицевец
Сергей Иванович Грицевец нь Зөвлөлт Холбоот Улсын анхны хошой баатар хүн бөгөөд сөнөөгч нисэх хүчний хошууч. Тэрээр 1909 оны 7-р сарын 19-нд Беларуссын Барановичийн районы Боровцы тосгонд төрсөн бөгөөд Оренбургийн нисэгчдийн цэргийн сургууль болон Одесс хотын агаарын тулалдааны сургуулийг тус тус дүүргэсэн байна. Тэрээр 1938 онд Испанийн иргэний дайнд оролцож, дайсны 30 онгоцыг устгаснаас долоог нь нэг удаагийн тулалдаанд устгаж байжээ. Тэрээр Монгол Улсын нутаг Халхын голд 1939 онд болсон японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд оролцож дайсны 12 онгоцыг сөнөөж байжээ. Нэгэн удаагийн агаарын тулалдааны үеэр дайсны нутагт бууж, онгоц нь сөнөсөн даргыгаа ганц суудалтай онгоцонд суулган аварч дэлхийн нисэх хүчний түүхэнд байгаагүй гавьяа байгуулж ЗХУ-ын хоёр дахь баатар цолыг 1939 оны 8-р сарын 29-нд хүртэж байжээ.
Грицевец нь 1939 оны 9 сард онгоцны ослоор нас барсан байна.
Сергей Грицевец | |
---|---|
1909 он – 1939 он | |
Төрсөн газар | Хаант Орос Улс, Минскийн губерн, Боровцы тосгон |
Нас барсан газар | Зөвлөлт Холбоот Улс Орша хот |
Эх орон | Хаант Орос Улс (1909–1917) Зөвлөлт Холбоот Улс (1917–1939) |
Ажиллагаа/салбар | Улаан Арми |
Албан үүргийн он жилүүд | 1931–1939 он |
Цол | хошууч |
Цэргийн удирдах албан тушаал | сайн дурын нисгэгчдийн бүлгийн захирагч, Тусгай нисгэгчдийн бүлгийн захирагч болон бусад |
Тулалдаанууд/дайнууд | Испанийн иргэний дайн Халхын голын байлдаан (Номунхан) |
Шагналууд | Зөвлөлт Холбоот Улсын Баатар (2) Лениний одон (2) Улаан тугийн одон(2) БНМАУ-ын Улаан тугийн одон бусад |
Бусад үйл хэрэг | "Нөхөр Сергио" ном, 1969 он. |