Испанийн иргэний дайн

Испанийн иргэний дайн (испани. Guerra Civil Española; 1936 оны 7-р сарын 17-ноос—1939 оны 4-р сарын 1 хүртэл) Испанийн Бүгд Найрамдах Улсын талыг баримтлагчид болон генерал Франсиско Франкогийн удирдсан Үндсэрхэг үзэлтнүүд нарын хооронд 1936-1939 оны хооронд болсон Иргэний дайн юм. Ф.Франког фашист Итали, нацист Герман дэмжиж, ЗХУ болон фашистуудын эсрэг бусад сайн дурынхан Испаний Бүгд найрамдахчуудын талд байсан юм.

Испанийн иргэний дайн
Огноо1937 оны 7 сарын 14 - 1939 оны 4 сарын 1
Байршил
Үр дүн Үндсэрхэг үзэлтнүүдийн ялалт
Байлдагч талууд
Испанийн Хоёрдугаар Бүгд Найрамдах Улс Испанийн үндсэрхэг үзэлтнүүд
Командлагч болон удирдагчид
Мануэль Асанья
Франсиско Ларго Кабальеро
Энрике Листер
Сиприано Мера
Хуан Негрин
Буэнавентура Дуррути†
Рохо, Висенте
Миаха,
Хосе Игнасио Идальго де Сиснерос
Мате Залка†
Луис Компанис
Хосе Антонио Агирре
Франсиско Франко
Гонсало Кейпо де Льяно
Эмилио Мола
Хуан Ягуэ
Мигель Кабанельяс
Хосе Энрике Варела
Мануэль Годед
Рамон Серрано Суньер
Хосе Санхурхо
Хосе Мильян Астрая
Хуго Шперле
Гастоне Гамбара
Цэргийн хүч
450,000 цэрэг
350 нисэх онгоц
200 артиллерийн батарей(1938)
600,000 цэрэг
600 нисэх онгоц
290 артиллерийн батарей(1938)
Хохирол
320000 хүн амь үрэгдсэн. 130000 хүн амь үрэгдсэн.

Испани дахь үйл явдалд Зөвлөлтийн бодлого.

засварлах

Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр Иосиф Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын Испанид хандах бодлого өөрчлөгдөж байв. 1936 оны 9-р сарын дунд үе хүртэл Сталин Испанийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг төлөвлөгөөгүй байжээ.

Их Британи, Франц улсууд нацист Герман, фашист Италитай буулт хийж тохиролцохыг эрэлхийлж байх үед Сталин Испанийг боломжит холбоотон гэж үзэж, түүнд туслах шийдвэр гаргаж байсан. 1937 оны 5-р сараас Барселоны үйл явдлын дараа Сталин Испани дахь улс төрийн тэмцэлд идэвхтэй оролцож эхлэв.

1938 он хүртэл Бүгд найрамдахчуудад үзүүлсэн Зөвлөлтийн тусламж нь Герман, Италийн логистикийн тусламжийг тэнцвэржүүлсэн боловч 1937 оны эцсээр Зөвлөлтийн тусламж буурч, Герман, Италийн тусламж нэмэгдсэн байна. ЗХУ-ын тусламж суларсан нь Негриний Испаний шинэ засгийн газарт Зөвлөлтийн удирдлага урам хугарсантай холбоотой байсан юм. Мөн Испанийн асуудал дэлхийн хямралтай харьцуулахад багасаж Хятад болон Чехословакт болж байсан үйл явдал илүү анхаарал татсантай холбоотой юм.

Дайны үр дүн

засварлах

Уг дайнд үндсэрхэг үзэлтнүүд 1939 онд ялснаар генерал Ф.Франко 1975 онд нас барах хүртлээ Испани улсыг удирдсан байна.

Иргэний дайны улмаас Испанид 450 мянган хүн амиа алдсан. Ойролцоогоор бүгд найрамдах улсын 320 мянган дэмжигч, 130 мянган үндсэрхэг үзэлтэн нас баржээ. Амиа алдсан таван хүн тумын 1 нь цэргийн ажиллагааны бус харин фронтын хоёр талын улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон байна.

60 мянга орчим хүн Бүгд найрамдах намын дэмжигчдийн террорын золиос болжээ. Франкист терроризмын хохирогчдын тоо хоёр дахин их буюу 100-120 мянган хүн байсан юм. Иргэний дайны үеэр болон дараа нь Бүгд найрамдах намын 40,000 орчим хүнийг буудан хороосон бөгөөд тэдний олонхын шарилыг ямар ч тэмдэггүй нийтийн булшинд хэвтэж байна. Франкистууд ялалт байгуулсныхаа дараа Бүгд найрамдах намын 300 мянга гаруй дэмжигчийг 1939-1945 он хүртэл хөдөлмөрийн болон хорих лагерьт хорьжээ.

Дайны төгсгөлд 600 мянга гаруй испаничууд эх орноо орхин гарсан бөгөөд тэдний дотор Пабло Пикассо, Хосэ Ортега-Гассет зэрэг олон сэхээтнүүд байсан. 5 мянга хүртэлх испаничууд ЗХУ руу цагаачилжээ. 1969 онд Испанид 1939 оны 4-р сарын 1-ээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль гарсаны дараа зөвхөн ЗХУ-аас 1970 оны эхнээс 1971 оны эхний хагас хүртэл 60 гэр бүл (121 хүн) Испани руу буцаж явсан байна.

Иргэний дайн Испанид асар их материаллаг хохирол учруулсан. Испанийн бараг бүх томоохон хотууд бүрэн сүйрчээ. Нийтдээ Франкогийн дэглэм Испанийн 173 сууринг сэргээх ёстой болсон. Испанийн олон зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, орон сууц эвдэрсэн байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Испанийн иргэний дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан