Сати бэхи

(Сати бэхи ил хан-с чиглүүлэгдэв)

Сати бэхи бол (1316-1345) Абу Саид ханы эгч юм. Тэрээр цаг үеийн байдлаас шалтгаалан эмир Чобан, Арпа Кэүн хан, Сулейман хан нарын хатан болж байв. 1339 оны зун Чобаны ургийн эмир Хасан Күчекийн цэргийн хүч Жалайр аймгийн эмир Хасан Бузургийн цэрэгт ялагдаж ухарчээ. 1339 оны 7 юмуу 8-р сарын орчимд эмир Хасан Күчек Сати бэхийг ил ханаар өргөмжилсөн байна. Түүний захирсан нутаг нь баруун хойд Перс байлаа. 1340 онд баруун өмнөд Перс, Иракийн ихэнх нутгийг захирсан Жалайр аймгийн эмир Хасан Бузург Дорнод Персэд өөрийгөө Ил ханаар өргөмжилсөн Тугайтөмөрийг хууль ёсны хан хэмээн хүлээн зөвшөөрч, түүнтэй хамтран Чобаныханы эсрэг эвсэл байгуулав. Энэ үед Хасан Күчек Сати бэхийг суудлаас нь огцруулж, ханы суурийг Сулейманд шилжүүлсэн байна. Сати бэхийг Сулейман ханы хатан болгожээ. 1343 онд эмир Хасан Күчек нас барсны дараа түүний хүү Сурган нь Чобаныханы тэргүүлэгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаад ялагдаж Диарбакр хот руу зугтав. Сати бэхи 1345 онд нас баржээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Өмнөх
Мухаммед ил хан
Ил хан Чобаныханы тоглоомын ил хан
1339-1340
Дараах
Сулейман ил хан