Мухаммед ил хаан

(Мухаммед ил хан-с чиглүүлэгдэв)

Мухаммед ил хан бол Хүлэгү ханы хүү Мөнхтөмөр ноёны жич хөвгүүн юм. 1338-1339 оны хооронд Ил Хаант Улсын хан ширээнд сууж байсан тоглоомын хан байв.

1335 онд Абу Саид хан нас барснаар тус улсад дотоодын үймээн самуун дэгдэв. 1338 оны 7 сарын 26-нд Али падишах ба түүний тоглоомын хан Муса нарыг ялсны дараа эмир Хасан Бузург Тебриз хотод Мухаммедыг Ил хан болгожээ. Эмир Хасан Бузург өөрөө Багдад хотод суугаад цэргийн эрхийг атган гол эрх мэдлийг барьж байхад Мухаммед хан нь зөвхөн Хүлэгү ханы удмын хүн гэдэг шалтгаанаар хан ширээнд суусан нэр төдий хүн байлаа. Хэдхэн жилийн дараа баруун Персийг дайлахаар төлөвлөв. Гэтэл Чобаны удмын эмир Хасан Күчек бослого гарган, 1339 оны 7-р сарын 16-нд Алагтаг гэх газарт эмир Хасан Бузург, Мухаммед хан нарын цэргийн хүчтэй тулалдан ялж, улмаар Мухаммед ханыг цаазалжээ. 1339 онд Сати бэхи эмир Хасан Күчекийн дэмжлэгээр баруун хойд Персийн нутгийг хяналтандаа оруулсан ил хан болов. 1339 онд эмир Хасан Бузург Гайхату ханы ач хүү Жахантөмөрийг тоглоомын ил хан болгожээ.

Өмнөх
Муса ил хан
Ил хан Жалайрынханы тоглоомын ил хан
1338-1339
Дараах
Сати бэхи ил хан, Абу Саид ханы эгч, Чобаныханы тоглоомын ил хан
Өмнөх
Муса ил хан
Ил хан Жалайрынханы тоглоомын ил хан
1338-1339
Дараах
Жахантөмөр ил хан