Салли Мунтари

Ганын хөлбөмбөгчин

Саллеман Али Мунтари (Англи: Sulleyman Ali Muntari, 1984 оны наймдугаар сарын 27-нд Кононго хотод төрсөн) — Ганын хөлбөмбөгчин бөгөөд Милан болон Ганын шигшээд тоглодог.

Салли Мунтари
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСулейман Али Мунтари[1]
Төрсөн огноо1984 оны 8 сарын 27 (1984-08-27) (39 настай)
Төрсөн газарГана, Кононго
Өндөр1.79 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМилан
Дугаар4
Өсвөрийн баг
2000–2001Либерти
2001–2002Удинезе
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2007Удинезе125(8)
2007–2008Портсмут29(4)
2008–2012Интернационале66(7)
2011Сандерленд
(зээл)
9(0)
2012Милан
(зээл)
13(3)
2012–Милан39(5)
Шигшээ баг
2001Гана (20-)7(0)
2002–Гана79(19)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 5.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 6

Замнал засварлах

Идэрчүүдийн ДАШТ-д гялалзсан Мунтариг италийн Удинезе Либерти багаас 2002 онд урвуулж байв. Удинезед тодорч чадсан түүнд 2007 онд Ювентус, Милан, Интернационале, Рома болон Портсмут багуудаас санал тавьж, Премьер лигт тоглохыг илүүд үзжээ. Мунтари 2007 оны наймдугаар сарын 11-нд Дерби Каунтитай анхны тоглолтоо, 2007 оны есдүгээр сарын 29-нд Редингэд анхны гоолоо оруулж байв. Тухайн улиралд Портсмут лигт наймдугаарт бичигдэж, харин Английн цомыг өргөжээ. 2008 оны зун Интерт элсэж, наймдугаар сарын 30-нд Сампдоритай анхны тоглолтоо, арваннэгдүгээр сарын 22-нд Ювентуст анхны гоол оруулсан байна.

2011 оны нэгдүгээр сарын 29-нд английн Сандерлендтэй улирал өндөрлөтөл зээлийн гэрээ байгуулав.[2] Мунтари зээлийн гэрээгээ дуусангуут 2012 Оны нэгдүгээр сарын 31-нд Милан багтай гэрээлжээ.[3]

Шигшээ засварлах

2002 онд Ганын шигшээд анхлан багтсан. 2004 оны олимп, 2006 болон 2010 оны ДАШТ-д тус тус оролцов.

Амжилт засварлах

Портсмут
Интер Милан

Эшлэл засварлах

  1. Hawkey, Ian (7 April 2011). "Suleyman Ali Muntari is finding his own way to his goals". thenational.ae. The National (Abu Dhabi). Retrieved 29 February 2012.
  2. "Sunderland complete Muntari deal" (in англи). Official Website of Sunderland AFC. 29.01.2011. Retrieved 29 January 2011. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. "Mercato: Muntari ufficiale al Sunderland" (in итали). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 31.01.2011. Archived from the original on 2011-02-03. Retrieved 31 January 2011. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Холбоос засварлах

  Commons: Салли Мунтари – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2008 оны Африк үндэстний цомд Ганын хөлбөмбөгийн шигшээ