Сабины цахлай нь жижиг биетэй цахлай юм. Ангилал зүйн хувьд маргаантай; зарим эрдэмтэд түүнийг Xema төрлийн цорын ганц зүйл Xema sabini[1] гэдэг бол бусад нь цахлайнхан овогт багтах Larus sabini[2][3] гэж үздэг. Арктикт тархсан бөгөөд Хойд Америк, Евразийн хойд хэсгийн ихэнх нутгаар тохиолдоно. Намар өмнө зүг рүү нүүдэллэж, ихэнх нь Номхон далайн үзүүрийн, Өмнөд Америкийн баруун эрэг орчмын хүйтэн урсгал болох Хумбольдтын урсгалын хавьцаа өвөлждөг бол Гренланд, зүүн Канадын шувууд нь Атлантын далайг гаталж, Европын баруун үзүүр, баруун өмнөд Африкийн хүйтэн урсгал болох Бенгелагийн урсгал хавьд өвөлжинө. Заримдаа АНУ-ын баруун хойд эрэг, зүүн Европ зэрэгт намрын шуурганд уруудан очсон ганц нэг Сабины цахлай тааралдах нь бий[1][4].

Сабины цахлай
Зуны өд сөд бүхий нас бие гүйцсэн цахлай
Зуны өд сөд бүхий нас бие гүйцсэн цахлай
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Xema
Лич, 1819
Зүйл: X. sabini
Латин нэр
Xema sabini
(Сабин, 1819, Сабины арлууд, Гренландын баруун эргийн Мелвилл булангийн ойролцоо)
Xema sabini

Уг шувууг Ирландын эрдэмтэн Сэр Эдвард Сабин ах Жозеф Сабиныхаа дурсгалд зориулан ийн нэрлэжээ.

  1. 1.0 1.1 del Hoyo, J., et al. (1998). Handbook of the Birds of the World 3: 621. Lynx Edicions ISBN 84-87334-20-2.
  2. Snow, D. W. & Perrins, C. M. (1998). The Birds of the Western Palearctic Concise Edition. OUP ISBN 0-19-854099-X.
  3. Hagemeijer, W. J. M., & Blair, M. J., eds. (1997). The EBCC Atlas of European Breeding Birds. Poyser, London ISBN 0-85661-091-7.
  4. Bull, John (1984). The Audubon Society Field Guide to North American Birds, Eastern Region. New York: Alfred A. Knopf. ISBN 0-394-41405-5. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)

Цахим холбоос

засварлах
  Commons: Сабины цахлай – Викимедиа дуу дүрсний сан
  • Avibase[permanent dead link]
  • BirdLife International (2004). Xema sabini. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 6 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern