Ронни Тюриаф (фр. Ronny Turiaf, 1983 оны нэгдүгээр сарын 13, Мартиника, Ле Робер) — Францын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд сүүлд НБА-гийн «Миннесота Тимбервулвз» багт тоглож байв. 2005 оны драфтын 37 дахь сонголт тэрээр 2012 онд Майами Хит багт байхдаа НБА-гийн аварга болж байв. Францын шигшээд харъяалалтай.

ЗамналЗасварлах

Тюриаф Францын Мартиника арлын Ле Робер гэх багахан хотод төрж өссөн бөгөөд Америкийн Гонзага коллежийн багт амжилттай тоглож байв.

2008 оны долдугаар сарын 9-нд Голден Стэйт Уорриорз багтай дөрвөн жилийн 17 сая долларын гэрээ байгуулав.

2010 оны долдугаар сарын 9-нд Нью-Йорк Никс багт элссэн.[1]

2011 оны НБА-гийн ажил хаялтын үеэр Францынхаа АСВЕЛ Виллербан багт элссэн.[2]

2011 оны арванхоёрдугаар сарын 10-нд Вашингтон Уизардс багт элссэн.[3]

2012 оны гуравдугаар сарын 21-нд Майами Хит багт элссэн.[4][5] Тухайн оны зургаадугаар сард Хит НБА-гийн аварга болоход багийн бүрэлдэхүүнд багтан улирлын турш 13 тоглолтонд оролцсон байв.

2012 оны долдугаар сарын 27-нд Лос-Анжелес Клипперс багт элссэн.[6]

2013 оны долдугаар сарын 18-нд Миннесота Тимбервулвз багт элссэн.[7]

2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд «Хьюстон Рокетс» зэрэг гурван багийн хэлэлцээрээр «Филадельфияд» ирсэн[8] ч дөрвөн өдөр болоод хасагдсан.[9]

ШигшээЗасварлах

Идэрчүүдийн шигшээ багт 2000 онд дуудагдав.

Шигшээд 2012 оны Зуны олимпийн наадамд оролцов.

Лавлах холбоосЗасварлах

  1. Knicks Acquire Randolph, Azubuike & Turiaf. NBA.com. Turner Sports Interactive, Inc (July 9, 2010). July 9, 2010-д хандсан.
  2. ASVEL officially announces Ronny Turiaf
  3. WIZARDS ACQUIRE TURIAF. NBA.com. Turner Sports Interactive, Inc (December 10, 2011). August 5, 2012-д хандсан.
  4. http://sports.yahoo.com/nba/news?slug=aw-wojnarowski_ronny_turiaf_miami_heat_032112
  5. Heat Signs Ronny Turiaf. NBA.com. Turner Sports Interactive, Inc (March 21, 2012). March 21, 2012-д хандсан.
  6. CLIPPERS SIGN FREE AGENT RONNY TURIAF. NBA.com. Turner Sports Interactive, Inc (July 27, 2012). August 5, 2012-д хандсан.
  7. Wolves sign free-agent center Turiaf to two-year deal
  8. Sixers Acquire 2015 Second-round Pick, Ronny Turiaf, And Rights To Sergei Lishouk
  9. Sixers Sign Free Agent Malcolm Thomas

Гадны холбоосЗасварлах

  Commons: Ронни Тюриаф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:2006 оны ДАШТ-д Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ Загвар:2009 оны ЕАШТ-д Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ Загвар:2012 оны зуны олимпт Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ