Рено-Ниссан-Мицүбиши

(Рено-Ниссан-с чиглүүлэгдэв)


Рено-Ниссан-Мицүбиши Холбоо нь хоёр бие даасан компаниуд болох Рено, Ниссан, Мицүбиши Моторсоос бүрдсэн нэгдэл юм. Нэгдэх гэрээнд Луис Швайтцер болон Ёшикацу Ханава нар 1999 оны 3 сарын 27-нд Токиод гарын үсэг зурсан юм. Гурван жилийн дараа, 2002 оны 3 сарын 22-нд ирээдүйн хамтын ажиллагаанд зориулан хамтдаа ашиглах нэгэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нидерландын хуулийн дагуу үүсгэн байгуулсан нь Рено-Ниссан B.V. юм.

Renault-Nissan-Mitsubishi
Рено-Ниссан-Мицүбиши
Logo
Эрх зүйн хэлбэр Холбоо/Эвсэл, болон
нидерл. (ХХК)
Үүсгэн байгуулагдсан Холбоо: 1999
Холбоо/Эвсэл: 2002
Төв байр Амстердам, Нидерланд
Удирдлага Карлос Гон, (Холбооны ерөнхийлөгч)
Ажилчид 450.000 (2020)
Эргэлтийн хөрөнгө 110,208 тэрбум EUR (2005)
Салбар Автомашины аж үйлдвэр
Цахим хуудас Рено-Ниссан-Холбоо

Рено-Ниссан нь 2010 онд нийтдээ 6,7 сая автомашин үйлдвэрлэсэн[1] тоогоороо Тоёота, Женерал Моторс, Фолксваген ХК-ний дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог том үйлдвэр бөгөөд түүний ард Хьюндай Мотор Групп тавд бичигддэг байна. 2009 онд Рено-Ниссан нь 6,085 сая автомашиныг борлуулсан учраас дэлхийд дөрөвдүгээрт жагссан хэвээр байгаагаа илэрхийлэв.[2]

2016 онд Рено-Ниссаны холбоон дээр «Мицүбиши Моторс» нэмэгдэн нэгджээ.[3]

Маркийн нэрс

засварлах

Рено-Ниссанд дараах маркууд харьяалагддаг:

Хувьцаа эзэмших байдал

засварлах

Энэ холбоо нь хувьцааны арилжаагаар хоорондоо холбогддог. Ингэж бий болсон групп нь "өөр хоорондын харилцан итгэлцэл бол хүндлэлд суурилдаг ".[4]

Эх сурвалж

засварлах
  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-03-04. Татаж авсан: 2016-01-21.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. "Automobil Produktion (9. April 2010): Autobauer: Absatzriesen 2009". Эх хувилбараас архивласан: 2010-04-11. Татаж авсан: 2016-01-21.
  3. Paul Horrell: Mitsubishi has joined Renault-Nissan. Here's what you need to know. In: Top Gear. 21. Аравдугаар сар 2016, хандсан 26. Арваннэгдүгээр сар 2018 (englisch).
  4. Alliance Booklet 2006 (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт) (PDF; 2,0 MB)