Рашид Уоллес

Америкийн сагсан бөмбөгчин

Рашид Абдул Уоллес (Англи: Rasheed Abdul Wallace, 1974 оны есдүгээр сарын 17-нд Пеннсилвани мужийн Филадельфи хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөг байсан бөгөөд Детройт Пистонс багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг.

Намтар засварлах

Тэрээр Хойд Каролинагийн их сургуулийн багаас 1995 онд драфтад оролцож, Вашингтон Буллетс багаас замналаа эхлэж байв. Удаад нь Портленд Трэйл Блэйзерс, Атланта Хокс, Детройт Пистонс болон Бостон Селтикс багуудад тоглосон. 2004 онд Пистонс багт НБА-д түрүүлжээ.

Бостон Селтикс багт 2010 он буюу зодог тайлна хэмээн шийдсэн жилээ гэрээ байгуулан тоглох болсон байдаг.[1]

Улмаар 2012 оны аравдугаар сарын 3-нд Нью-Йорк Никс багтай гэрээ байгуулсан. Түүнээс өмнөхөн бас л зодог тайлахаа мэдэгдэж байв.[2] 2013 оны хоёрдугаар сард зүүн хөлөндөө мэс засал хийлгүүлж, найман долоо хоног гам барих болсон Уоллес дөрөвдүгээр сарын 17-нд зодог тайлах шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан юм.[3]

2013 оны долоодугаар сараас Детройт Пистонс багийн туслах дасгалжуулагчаар сонгогдсон.

Эшлэл засварлах

  1. http://www.nba.com/celtics/news/press_release/press070809-rasheed-wallace.html
  2. "Knicks sign Rasheed Wallace". knicksnow.com. Archived from the original on Аравдугаар сар 6, 2012. Retrieved October 3, 2012.
  3. Рашид Уоллес завершил карьеру

Холбоос засварлах