Равжирын Равжир
Равжирын Равжир-(1915-?) Монголын судлаач, зохиолч хүн юм. Түүний судалгааны чиглэл нь алмас буюу хүн хар гөрөөсийг судлах явдал байсан байна.
Намтар
засварлахР.Равжир нь 1915 онд Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө-тарна гэдэг газар төрсөн байна. Тэрбээр орон нутагтаа бага, дунд сургуульд суралцсан ба Багшийн сургууль, Багшийн Их сургуулийг тус тус төгсгөн багшийн мэргэжлээр ажиллаж байжээ. Тэрээр БНМАУ-ын ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан байна. Равжир судалгааны ажил, лекторын ажил хийхийн хамт хэд хэдэн ном зохиолыг туурвисан байна. Мөн Равжир нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байжээ.
Судалгааны үр дүн
засварлахР.Равжирын Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА болон академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, судлаач, зохиолч Б. Ренчин, Улс төрийн товчооны гишүүн Д. Майдар нар ил далд дэмжиж байсан. Түүнийг Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Р. Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасын мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА болон доктор Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд "Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасын мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх биз ээ. Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ шинэ амжилт хүсье" гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт бас нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал болоод түүний монголчилсон эх хувилбар байж. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн номондоо "Монгол Алтайгаас Р.Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба хэмээгч "Омон түмбий" гэдэг ном бүтээж, номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха эрдэнэ хэмээх алмасын цөсийг хүний шарх, цус алдалтад эрхэм тустай гэсэн байдаг. "Омон түмбий" хэмээх энэ судар Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий.
Шийтгүүлсэн нь
засварлахР.Равжирын олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг огт үнэлээгүй бөгөөд харин ч алмасын эрэл хайгуул хийх ажилд улсын их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, онц их хэмжээний хөрөнгийг үрэн таран хийсэн хэмээх ялд унагажээ. Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Ажиндайн Чулуунмөнх "Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуульд улсын өмч хөрөнгийг 10 мянган төгрөгөөс дээш хэмжээгээр үрэгдүүлсэн хүнд цаазын ял оноох заалттай байсан. Р.Равжир ах цаазын ял сонсохгүйн тулд нэгэн мэргэн хүний зөвлөсний дагуу саахалт айлынхаа тэмээг гэгээн цагаан өдрөөр хулгайлж төхөөрсөн болж үйлдэл дээрээ баривчлагдаад улсын өмчийг сүйтгэсэн хэргээр бус малын хулгайн хэргээр ял сонсож байсан" хэмээн хуучилсан юм.
Бусад судлаачдын үнэлэлт
засварлахСэтгүүлч Л.Батцэнгэл "...Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол судлаач Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд гурван ч удаа алмасыг харсан гэдэг. "Судлаач Р.Равжирын авсан алмасын хэмээгдэх зураг, мөрнийх нь хоёр зураг надад байсан. Их цаасан дотроосоо олдоггүй. Мөр нь гэхэд л томхон шиг хүний тавхайнаас хоёр дахин том юм билээ" гэж соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Галсангийн Жамьян хуучилж байна.
Гэр бүл
засварлахРавжирын төрсөн ах Анандын Равжир нь МАХН-ын төв хорооны гишүүн, АИХ-н депутатаар удаа дараа сонгогдсон. Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Д.Готовын хэлснээр тус суманд ах дүү гурван Равжир байжээ. Том Равжир нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Анандын Равжир, дунд Равжир нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт амьдарч байсан
Сонирхолтой баримт
засварлах- Р.Равжир аав Анандаараа бус харин ах Равжираараа овоглосон байна.