Алмас сурвалжилсан тэмдэглэл
Алмас сурвалжилсан тэмдэглэл-Монголын угсаатан судлаач,криптозоологич Равжирын Равжирын алмас буюу хүн хар гөрөөсийн мөрөөр 1973 оноос эхлэн 1340 хоног мөшгин явж, олон арван домог, хууч яриа зэргийг цуглуулан мөрдсөн тухай аян замын тэмдэглэл-ном юм. Номыг 1990 онд Улсын хэвлэлийн газрын харьяа Армийн хэвлэх үйлдвэрт 14,000 хувь хэвлэсэн байна.
Судлаач Р.Равжир нь Алтайн нуруунд олон өдөр, шөнө алмас байх боломжтой газруудыг үзэж, үл таних хүн дүрст амьтны мөртэй удаа дараа тохиолдон түүнийг гэрэл зурагт буулган авсанаа өөрийн номд оруулсан байна. Мөн олон тооны домог, хууч яриаг он дараалсан байдлаар оруулсан байна. Түүнчлэн хээрээр аялан явж байх үедээ 3 удаа хүн дүрст амьтныг харсан тухайгаа онц сонирхолтойгоор дүрсэлсэн байдаг.
Ном нь Алмасын мөрөөр мөшгөсөн нь, Хүн гөрөөсийн тухай хууч яриа, домог сураг, Агуйгаас манарсан утаа гэсэн 3 бүлэгтэй. Алмасын мөрөөр мөшгөсөн нь буюу эхний бүлэгт Равжир судлаач өөрийн хийсэн судалгаа, түүний явцад цуглуулсан баримт мэдээллийг гар зураг болон бусад баримтаар баяжуулан бичсэн байна. Хүн гөрөөсийн тухай хууч яриа, домог сураг бүлэгт судалгааны ажлын явцад орон нутгийн ард иргэдээс сонссон домог, хууч яриануудыг он дарааллын дагуу 1803 оноос эхлэн эрэмбэлэн түүхчилж оруулсан байна. Агуйгаас манарсан утаа бүлэг нь адал явдлын баримтат өгүүллэг юм.
Номын хэсгээс:
Сонирхолтой баримтууд
засварлах- 1832 онд Балбад нэвтэрсэн анхны англи хүн Б.Х.Хадсон өөрийнх нь анчид руу хүн дүрстэй болхи хөдөлгөөнтэй амьтад дайрсан тухай мэдээлжээ.
- 1889 онд хошууч Водел Хималайн нурууны 11,000 тохой өндөрт алмасын гэмээр мөртэй таарчээ.
- 1913 онд Хятадын хэсэг анчид үсэрхэг, хүнтэй адил амьтан Патан гэдэг газраас баривчилжээ. Алмас анчдын Ганц худагт 5 сар суусны эцэст хэргээ хүлээлгүй үхсэн байна.
- 1921 онд Эверестэд авирч байсан Ховард Бури алсад хэдэн хар юм бөртөлзөн далд орсныг алмас байх хэмээн боджээ.
- 1923 онд Английн хошууч А.Камерон мөн л ийм юмны бараа харжээ. Хоёр хоногийн дараа тэнд очиход хүнийх шиг атлаа том мөр байв.
- 1925 онд Цэмү мөсөн голын ойролцоо далайн түвшнээс дээш 4600 м өндөрт алмас харснаа Газарзүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази бичжээ.
- 1936 онд Эрик Шиптон бас л мөр үзлээ. Мөрийг хөөж явсаар хад руу оруулан алджээ.
- 1937 онд Ф.Смит 14,000 тохой өндөрт мөр олсон төдийгүй «Алмасын тухай яриа» тэмдэглэлтэй харьжээ. Түвдүүд түүнд «Өө чи чинь алмас мэддэггүй юм уу даа? Манай энд зөндөө... зөндөө» хэмээн гуталчин Маруфархуу хуучилж өгчээ.
- 1941 онд ЗХУ-ын хурандаа Варген Крипетьян сонин зүйл тэмдэглэжээ. Кавказад партизанууд түүнтэй холбоо барьж, хүн төрхтэй, урт үстэй энд тэндээс нь татаж чангаахад анги салбарынхаа нууцыг хэлэхгүй хачин фашист баривчилсан ба дулаан өрөөнд оруулахаар амь тэмцэн орилоод, гадаа гаргахаар зүгээр болчихоод байгаа тухай мэдээлжээ. Харамсалтай нь «Майнкамп»-ыг уншсан байж мэдэх тэрхүү нацист алмас оргожээ. Хэрвээ Дагестаны Дотоод яам түүнийг Германы тагнуул биш ердөө л нэг муу алмас байна хэмээн тайлбарлаагүй бол партизанууд олзны этгээдийг дулаан газар гал түлэн эрүү шүүлт тулгаж өчиг авах хэрэг гарах байв.
- 1948 онд Сиккимд Жийн Форстэс хэмээх норвег хүнийг хоёр алмас бүлэглэн зодож мөрийг нь гэмтээжээ. Ойр хавьд цагдаа байгаагүй учир сэжигтэн алмас хэргийн газраас оргон зайлжээ.
- 1949 онд Хималайд анх гарсан Дэнзэн Норгай нэгэн сүмийн ойролцоо алмас салхинд гарч явахыг харснаа ярьжээ.
- 1954 онд Английн «Дэйли Мэйл» сонин алмас барих экспедиц зохион байгуулж хагас сар эрсний эцэст мөр олсон байна.
- 1950-иад онд ЗХУ-д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л.Обручевын санаачилгаар алмасын мөрөөр мөшгих судалгааны багийг байгуулж, 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна.
- 1953 онд анх Эвэрестэд авирсан Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар алмасын мөр харснаа илтгэж байснаа хожим тэр үгээ няцаах болсон байдаг. Тэднийг сэтгүүлчдээс залхсандаа энэ мэдээллээ няцаах болсон гэлцдэг.
- Алмасын экспедицийг 1954 онд Жон Анжело Жексон удирдан алмасын дүрсүүд болон олон тооны мөрийн зургийг авчээ.
- 1957 онд Америкийн нефтийн магнат Том Слик алмасын эрэлд явах хэд хэдэн экспедицийг санхүүжүүлсний дүнд 1959 онд судлаачдын олсон алмасын гэх ялгадаснаас шинжлэх ухаанд танигдаагүй шимэгч олджээ.
- 1967 оны аравдугаар сарын 20-ны өдөр АНУ-ны хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал эсэх нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай байдаг.
- 2008 оны аравдугаар сарын 20-нд япон долоон уулчин алмасын мөрийн зургийг авчээ.
- 1430 онд Монгол гүрэнд аялсан герман Ханс Шилтбергерийн үлдээсэн тэмдэглэлд алмасын тухай болон монгол тахийн тухай дурьджээ.
- Николай Пржевальский Монголд 1871 онд алмас ажигласан тухай тэмдэглэл үлдээсэн байна.
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлахГадаад холбоос
засварлах- https://web.archive.org/web/20190616145058/https://dnn.mn/%D0%B0%D0%BB%D0%BC%D0%B0%D1%81%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%B8%D1%85-%D1%8D%D1%80%D0%B4%D1%8D%D0%BC%D1%82%D1%8D%D0%BD-%D0%B1-%D1%80%D0%B8%D0%BD%D1%87%D0%B5%D0%BD-%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B6%D1%8D%D1%8D/
- https://www.caak.mn/view/8272896/
- http://melody.blogmn.net/19205/almas-survaljilsan-temdeglelees.html
- https://ikon.mn/n/15h7
- http://www.medee.mn/mobile.php?eid=61476[permanent dead link]