Пүё улс

(Пүйө-с чиглүүлэгдэв)

Пүё — НТӨ 2-р зуунаас НТ 494 он хүртэл Манжуурт оршин байсан өвөг Зүрчид улс байв.

Пүё
夫餘 (Солонгос) (Ханжа)
부여 (Хангыл)
夫餘/扶餘 (Хятад)
МЭӨ 2-р зуун–МЭ 494
Пүёгийн газрын зураг (3-р зуун)
Пүёгийн газрын зураг (3-р зуун)
НийслэлПүё
Нийтлэг хэлПүё хэл,
Сонгодог Хятад (бичгийн)
Шашин
Буддизм,
Бөө мөргөл
Төр засагХаант засаг
Ван 
• ?–?
Хэ Му-сү?
• 86 – МЭ 48
Хэ Бүрү
• ? – МЭ 494
Чань(孱) (сүүлчийн)
Түүхэн эринЭртний
• Байгуулагдсан
МЭӨ 2-р зуун
• Мөхсөн
МЭ 494
Дараа нь
Дорнод Пүё
Когурё
Пэгжэ
ӨнөөдөрХятад
Buyeo
Хятад нэр
Уламжлалт
Хялбаршуулсан
Солонгос нэр
Хангыл
Ханжа

НТӨ 86 онд Дорнод Пүё нь өгүүлэн буй Умар Пүё буюу үндсэн Пүёгоос тусгаарлажээ. Мөн Чулбунь Пүё гэж дурдагджээ. Солонгосын гурван улсын үеийн Когурё, Пэгжэгийн хааны удмыг Пүёгийн үр хойч, салбар гэдэг.

Пүё 494 онд Когурёд дагаар орсон бөгөөд зарим үлдэгдэл Пэгжэд нийлжээ. 538 онд Пэгжэгийн ван улсаа «Өмнө Пүё» гэж нэрийдэж байв. Пэгжэгийн вангуудыг пүё овогтон гэж тэмдэглэжээ. Өдгөө Өмнөд Солонгост Пүё хошуу нутаг бий.

Хадмал толь
Солонгос үсэг부여 → BuyeoПүё

Умард Пүё

засварлах

Домогт өгүүлсэнээр Хэ Му-сү (тэнгэрийн хөвүүн) төрийн эрх авч шинэ ордон бариулан ван болж улсын нэрийг «Пүё» хэмээжээ. Когурё улсыг үндэслэн Жүмунг Хэ Му-сү, Юхуа лусын дагина хоёрын дундаас төрсөн гэдэг.

Нийтийн тооллын 3-р зуунд Ляодунгийн хятад жанжин Кунсүнь Дү Пүётэй холбоолж сяньби, Когурётой байлдаж байсан, Цао Вэйн Ван Чигээр удирдуулсан цэрэг Шюаньтү мужид ирэхэд Пүё угтаж авсан гэдэг.

285 онд мужун Хуйн удирдсан сяньби Пүёг довтолж Үйрё ванг амиа хорлоход хүргэсэн ба хятадын Жинь улсын Ү ван Пүёд төр улсаа дахин босгоход тусалжээ.

Когурёгийн довтолгооноор Аши гол (өнөөгийн Харбин)-ыг алдаж баруун өмнөш Нунъань хүрч нүүжээ. 347 онд Хожуу Яний Муюн Хуан ван довтолж Пүёгийн Хёнь ванг олзолж байв.

458 онд Харбин орчим үлдсэн Пүёгийн ихэнх нь Когурёгийн харьяанд орж, зарим нь Тоба Вэйд алба барьж байв. 494 онд өвөг тунгус мохэ Пүёг довтолсонд вангийн угсаа нь Когурёд дагаар орж Пүё улс мөхжээ.

Дорнод Пүё

засварлах

Самгүгсаги сударт өгүүлсэнээр Дорнод Пүё (Dongbuyeo) НТӨ 86 оноос НТ 22 онд Умард Пүёгийн дорнод этгээдэд Угжотой хаяа залган оршиж байв. Домогт өгүүлсэнээр Пүёгийн ван Хэ бү-рү чулуун хаднаас алтан мэлхий мэт хүүг олж Кымуа (алтан мэлхий) ханхүү хэмээжээ. Хэ бү-рүгийн дараа Кымуа улсын ван болж Юхуатай гэрлэн ордонд авчирчээ. Юхуа нарны гэрлээс жирэмслэн алтан өндөг гаргасанд Кымуа өндгийг няцлахыг оролдсон ч өндөг гэмтсэнгүй. Өндөг хагарч Когурё улсыг үндэслэгч Жүмун төржээ. Жүмунг Кымуагийн бусад долоон хүү алахыг оролдоход Жүмун Чулбунь Пүё руу зайлан оджээ.

Кымуагийн их хүү Тэсу дараагийн ван болж Юри вангийн үед Когурё руу довтолж байв. Юригийн залгамжлагч Тэмүсинь Дорно Пүёг довтлон Тэсуг алж газар нутгийг нь хураажээ. 285 онд Дорно Пүёг сэргээх оролдлого гарч байв.

Чулбунь Пүё

засварлах

НТӨ 37 онд Жүмун Чулбунь Пүёд ирж суун Когурё улсыг байгуулсан гэдэг. Жүмун Угжо, Тунъе, Хэнъинг байлдан дагуулжээ.