Цао Вэй улс

(Цао Вэй-с чиглүүлэгдэв)

Цао Вэй улс бол (220-265) Зүүн Хань улсын тэргүүн сайд Цао Цаогийн хөвгүүн Цао Пигийн байгуулсан улс юм.

Нэрний үүсэл засварлах

Цао Вэй гэж нэрийдсэний учир нь хятадын түүхэнд ханзаар бичихэд өөр хэдий ч дуудлага нь адил олон Вэй хэмээх төрт улсууд оршиж ирсэн тул тэдгээрийг ямар нэг тодотголоор ялгаж нэрлэж ирсний нэг нь энэ юм. Цао гэж нэрлэх болсон гол шалтгаан бол энэ улсыг байгуулсан хаадын овог нь Цао (заримдаа Цо гэж дууддаг) овгийнхонтой холбоотой юм. Тиймээс бусад Тоба Вэй, байлдаант улсуудын үеийн Вэйгийн ванлиг, баруун зүүн Вэй улсууд, хожуу Вэй улсаас ялгахын тулд Цао Вэй гэж нэрлэх болсон юм.
Цао Цаогийн хөвгүүн Цао Пи өөрийн хаанаа хаан ширээнээс нь огцруулан, улсын нэрийг Вэй хэмээн нэрлсэн. Ингэснээр Хань улсын эрин үе мөхөж оронд нь биеэ даасан гурван улс тогтжээ. Вэй улсын баруун өмнө талд нь Хань улсын хааны угсааны Люй Бэйгийн байгуулсан Шу улс, зүүн өмнө талд нь Сүн Чуаний байгуулсан Зүүн У улс тус тус оршиж эхэлсэн. Цао Вэй улс нийт 45 жил оршин тогтноод сүүлчийн хаан Цао Хуаний тэргүүн сайд Сыма Янь төрийн эргэлт гаргаж, өөрийн биеэ хаанд өргөмжлөөд улсын нэрийг Жинь улс гэж нэрлэсэн. Хожим Жинь улс нь 280 онд Зүүн У улсыг мөхөөснөөр 60 жил хуваагдсан төр улс дахин нэгдсэн.

Өмнөх
Зүүн Хань улс
Цао Вэй улс
220-265
Дараах
Баруун Жинь улс