Пьер Огюст Ренуар
Пьер Огюст Ренуар (Франц: Pierre-Auguste Renoir; 1841 оны 2 сарын 25–1919 оны 12 сарын 3) нь импрессионист чиглэлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Францын зураач юм.
Намтар
засварлахБага нас
засварлахТэрээр 1841 оны 2 сарын 25нд Францын шаазан эдлэлээрээ алдартай Лиможе хотод жирийн ажилчны гэр бүлд 7 хүүхдийн зургаа дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Түүний эцэг оёдолчин Леонар, Огюстыг 3 настай байхад амьдрадаа дээшлүүлэхээр гэр бүлээ дагуулан Парис хотруу нүүж Луврын музейн ойролцоо амьдрах болсон байна. Леонарын хүүхдүүд өөрсдийн хүчээр амьдралаа аргацаахаас аргагүй байсан тул Огюст 13 настайгаасаа шаазангийн үйлдвэрт ажиллаж шаазангийн чимэглэл зурдаг байв. Гэвч уг чимэглэлийг автомат машинаар зурах болсон тул ажлаасаа халагдсан байна. Тэр Луврт очиж алдарт зураачдын бүтээлийг судлахын зэрэгцээ сэнсний гоёлын зураг, хананд өлгөдөг чимэглэлийн эд зүйлсийн зураг зурах зэргээр өл залгаж өдөр хоногийг өнгөрөөж байлаа.
Залуу нас
засварлахРенуар 1862 онд Парис хотод Чарльс Глэйрийн удирдлаган дор урлагийн хичээлд сууж, Альфред Сислей, Фредерик Базиль, Клод Моне нартай танилцана. Тэр үедээ будаг авах ч мөнгөгүй явдаг байв. 1864 оноос маш нарийн сонгон шалгаруулалтыг давж, жил бүр зохиогддог Парис Салон-д бүтээлээ тавьж эхэлсэн ч алдар нэр тийм амар ирсэнгүй. 1860-аад оны сүүлээр найз Клод Монетой хамт сүүдрийн өнгө хар эсвэл бор биш, харин эргэн тойрны тусгал өнгө гэдгийг нээж хамтран бүтээл туурвиж байсан. 1865 онд зураач найз Жюль Ле Кёрийн гэрт танилцсан Лиза хэмээх бүсгүйтэй үерхэх болж хэд хэдэн зургийнхаа модел болгожээ. 7 жил үерхсэний эцэст Лиза түүнийг орхиж өөр хүнтэй гэрлэсэн байна.
Бүтээлүүд
засварлах-
La Grenouillère, 1868
-
Альфред Сислейн хөрөг, 1868
-
Claude Monet Painting in His Garden at Argenteuil, 1873,
-
Клод Монегийн хөрөг, 1875
-
Mme. Charpentier and her children, 1878
-
By the Water, 1880
-
Luncheon of the Boating Party, 1880–1881
-
Portrait of Charles and Georges Durand-Ruel, 1882
-
Dance in the City, 1882–1883
-
Dance in the Country
-
Pencil study for Dance in the Country 1883
-
Children at the Beach at Guernsey, 1883
-
Цэцэрлэгт 1885
-
Girl With a Hoop, 1885
-
Girl Braiding Her Hair (Suzanne Valadon), 1885
-
Portrait of Berthe Morisot and daughter Julie Manet, 1894
-
The Artist's Family, 1896
-
Portrait of Ambroise Vollard, 1908
-
Portrait of Paul Durand-Ruel, 1910
-
Өөрийн хөрөг, 1910
-
Diana the Huntress, 1867
-
Nude In The Sun, 1875
-
Seating Girl, 1883
-
The Large Bathers, 1887
-
After The Bath, 1888
-
Three Bathers, 1895
-
Woman on a Couch (Gabrielle), 1906–1907
-
After The Bath, 1910
-
Woman At The Well, 1910
-
Seated Bather Drying Her Leg, 1914
-
Women Bathers, 1916
-
Bathers, 1918