Альфред Сислей
Альфред Сислей (Англи: Alfred Sisley, 1839 оны 10 сарын 30 - 1899 оны 1 сарын 29) нь Францад төрсөн Английн зураач.
Тэрээр Парист төрж өсөн, амьдралынхаа ихэнх хэсгийг Францад өнгөрөөсөн боловч Их Британийн иргэн юм. Түүний аав нь торгоны бизнесмен, ээж нь урлаг, уран зурагт хайртай, урлаг, хөгжмийн талаар өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой сэхээтэн бүсгүй байв.
Сиблей 1857-1861 онд Лондонд худалдааны эрдэмд суралцсан ч 1862 онд зураач болохоор шийдэн Парис руу буцсан байна. Зургийн дугуйланд орж, Моне, Ренуар нартай танилцсан аж. Тэдэнтэй хамт байгалийн зураг голчлон зурж, 1874 онд анхны импрессионист үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэж байжээ. 1874 оны 7 сараас 10 сар хүртэл Англид байсан бөгөөд Франц руу буцаж, Сена мөрний орчмын нутгаар аялан, байгалийн зургууд зурж үлдээжээ. Сиблей 1899 онд Море-сур-Луанд нас нөгчжээ.
Түүний бүтээлүүдийн ихэнх нь Парис орчмын байгалийг сэдэвлэсэн, амгалан тайван байдлыг дүрсэлсэн байдаг бөгөөд импрессионист урсгалын тод төлөөлөгч билээ.
Бүтээлүүд
засварлах-
Молесей дэх дарвуулт завины уралдаан, 1874
-
Сено мөрний эрэг дагуух тосгон
-
Лувесьеннегийн эрт орсон цас, 1871-1872
-
Ла Селле-Сент-Клодын орчмын модот өргөн чөлөө, 1865
-
Хэмптон Курт дахь гүүрэн доор, 1874
-
Хэмптон Курт дахь гүүр, 1874
-
Молесей Вуарын өглөө, 1874
-
Хэмптон Курт дахь дарвуулт завины уралдаан, 1874
-
Порт-Марли дахь үер, 1876
-
Үер ба бяцхан завь, 1876