Принстон Их сургууль
Принстон Их сургууль (Англи: Princeton University) АНУ-ын ууган бөгөөд дэлхийд нэр хүндтэй, хувийн судалгааны Их сургуулиудын нэг юм. АНУ-ын Нью-Жерси мужийн Принстон хотод байрладаг. Тус Их сургууль нь Америкийн хувьсгалаас өмнө байгуулагдсан 8 Их сургуулийн нэг юм.
Принстоны их сургууль нь шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгодог.
Түүх
засварлахАнх 1746 онд Нью-Жерсийн коллеж (англи. College of New Jersey) нэртэй байгуулагдаж, Британийн Хойд Америк дахь колониудын 4 дэх коллеж болсон юм. Анх Нью-Брансвик хотод, Их сургуулийг үүсгэн байгуулагч, ламтан Жонатан Дикинсоны гэрт нь хичээлүүд ордог байжээ. Их сургууль 1756 онд Принстон хот руу шилжин нүүсэн юм.
Их сургуулийн бүрэлдэхүүн хэсэг
засварлах- Вудро Вилсоны нэрэмжит Нийгмийн болон Олон улсын харилцааны сургууль (англи. The Woodrow Wilson School of Public and International Affairs),
- Маккартерын Театр (англи. McCarter Theatre),
- Дүрслэх урлагийн музей (англи. Princeton University Art Museum; товч. PUAM)
- Харви С.Файэрстоуны (англи. The Harvey S. Firestone Memorial Library) нэрэмжит дэлхийд томд ордог номын сан.
Алдартнууд
засварлах- Жэймс Мэдисон - АНУ-ын 4 дэх Ерөнхийлөгч
- Вудро Вилсон - АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч
- Альберт Эйнштайн - онолын физикч, Нобелийн шагналтан
- Жэфф Безос - тэрбумтан
- Пол Крюгман - Нобелийн шагналтан
- Жон Нэйш - Нобелийн шагналтан
- Дэвид Духовны- кино жүжигчин, зохиолч, найруулагч
Холбоос
засварлах- Их сургуулийн албан ёсны цахим хуудас: https://www.princeton.edu/