Принстон (англи. Princeton) АНУ-ын Нью-Жерси мужийн Мерсер тойргийн жижиг хот. Тус хотын захиргаа нь 2013 оны 1-р сарын 1-нд Принстоны дүүрэг болон Принстон хотхоныг нэгтгэснээр байгуулагдсан. 2010 оны АНУ-ын хүн амын тооллогоор тус хотын хүн ам 28,572 байжээ.

Принстон нь 1765-1783 оны Америкийн хувьсгалаас өмнө байгуулагдсан бөгөөд Принстон их сургууль байрладаг гэдгээрээ алдартай.

1977 онгы 1-р сарын 3-нд Принстон орчмын тулаанд Жорж Вашингтоны удирдлага дор Америкийн цэргүүд Мавгудын удирдлага доорх Британийн цэргүүдийг ялсан нь АНУ-ын тусгаар тогтнолын дайны эргэлтийн мөч байсан юм.