Жеффри Престон «Жефф» Безос (Англи: Jeffrey Preston «Jeff» Bezos; 1964 оны 1 дүгээр сарын 12-нд АНУ-ын Нью-Мексико муж улсын Альбукеркe хотод төрсөн) ― америкийн бизнесмэн, Amazon.com компанийг үүсгэн байгуулагч, "Blue Origin" сансрын нислэгийн компанийн үндслэгч бөгөөд эзэмшигч, The Washington Post хэвлэлийн газрын эзэн.

Жэфф Безос, 2016 он

Forbes -ын үзүүлэлтээр $90,5 тэрбум ам.доллартай 2017 оны хамгийн баян хүн болсон. 2020 оны 8 дугаар сарын байдлаар түүний хөрөнгө $204,6 тэрбум ам.доллар хүрсэн.

2021 оны 1-р сард тэрээр 1 дүгээр байраа CEO "Tesla"-г үүсгэн байгуулагч Элон Маскад алдсан. Безосын хөрөнгө энэ үед $187 тэрбум болж хөрөгдсөн байна.

Намтар засварлах

Жеффри Престон Йоргенсен (төрөхөд ийм овогтой байсан) 1964 оны 1-р сарын 12-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Альбукерк хотод төрсөн, эх нь Жаклин, эцэг нь Теодор Йоргенсен (Дани улсын гаралтай). Түүнийг төрөхөд эх нь 17 настай, эцэг нь 19 настай залуу байжээ. Хэдэн жилийн дараа Жеффри Престоны эцэг эх хоёр салсан бөгөөд 1968 оны 4-р сард түүний эх Жаклин Кубын цагаач Мигель "Майк" Безостай гэрлэснээр хойд эцэг нь дөрвөн настай хүүг өргөж авч өөрийнхөө овгийг өгсөн байна. Тэрээр бага насаа Флорида, Техас мужид өнгрөөжээ.

Жефф 1986 онд Принстоны Их Сургуулийг цахилгаан инженер, компьютерын чиглэлээр амжилттай төгссөн байна. 1994 оны эхэн үе хүртэл тэрээр Уолл Стрийтэд өөрийн мэргэжлээрээ янз бүрийн албан тушаал хашиж байв. Олон улсын худалдааны сүлжээг боловсруулсан бөгөөд тэрбээр "D. E. Shaw & Co"-ийн дэд ерөнхийлөгч болсон бөгөөд 1994 оны зун ажлаасаа гарч орон даяар аялж эхэлсэн ажээ.

1994 оны сүүлчээр Безос Нью-Йоркоос Сиэтл хүртэл улс орон нэвт аялж байхдаа 300,000 долларын анхны хөрөнгө оруулалттай "Amazon.com"-ийг үүсгэн байгуулжээ. Тус сайт 1995 оны 7-р сарын 16-нд нээгдсэн боловч бүрэн дуусаагүй байсан: Безос өрсөлдөөнд ялахыг ихэд хүсч байжээ. Компани нь онлайн номын дэлгүүрийн үйл ажиллагаагаар эхлүүлж сүүлдээ видео, аудио дамжуулалт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж өргөжин тэлсэн байна. 1997 онд компанидаа IPO хийж олон нийтэд нээлттэй болсон. 1999 онд Америкийн "Тайм" сэтгүүл Безосыг оны онцлох хүнээр нэрлэж байжээ.

 
Ж.Безос

2019 оны 1-р сарын 9-нд Ж.Безос 25 жилийн дараа эхнэр Маккензи Безосоос салснаа зарлав. Тэр үед Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн байв. Тэр жилийн 4-р сард гэр бүл албан ёсоор салж тэрбумтны хуучин эхнэр Амазоны 4%-ийг (19.7 сая) авсан бөгөөд салалтын өдөр зах зээлийн үнэлгээ нь 37.5 тэрбум доллар байжээ.

2021 оны 6-р сард Безос өөрийн "Инстаграм"-д 2021 оны 7-р сарын 20-нд ахтайгаа хамт Blue Origin сансрын хөлгөөр орбитын дотор нислэг үйлдэх болно гэж мэдэгджээ.