Станислав Лем
эрдэмтэн
Станислав Херман Лем (польш. Stanisław Herman Lem; 1921 оны 9-р сарын 12, Польшийн Львов хотод төрсөн- 2006 оны 3-р сарын 27-нд Краков хотод нас барсан) - Польшийн гүн ухаантан, ирээдүй судлаагч буюу футурист, зохиолч, шинжлэх ухааны зөгнөлт шүүмжлэгч.
Түүний номууд 50 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд 40 сая гаруй хувь борлогдсон байна. "Технологийн нийлбэр" (латин. Summa Technologiae) хэмээх гүн ухааны бүтээлийн зохиогч нь виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан, хүний авто хувьслын санааг хөгжүүлж, хиймэл ертөнцийг бий болгох болон бусад зүйлийг урьдчилан таамаглаж байсан хүн.