Пакистаны Панжаб

Пакистан улсын дөрвөн мужийн дорно умар талынхыг нь Панжаб (панж. پنجاب (сонсох), дуудлагыг дөхүүлэн буулгавал Банжааб[1]; Англи: Punjab, Panjab) гэж нэрлэдэг.

Мужийн туг
Пакистан дахь байршил

Зүүн талаараа залгадаг Энэтхэгийн Панжаб муж улстай хамтаар Панжаб гэж бас нэрлэгдэнэ. "Панжаб" хэмээх нэр Перс хэлний پنج (Panj, панж «тав») آب (Āb, ааб) («ус») гэх хоёр үгнээс бүтжээ. Инд мөрний Желум, Ченаб, Рави, Беас, Сутлеж гэх таван том цутгал урсдаг нутаг ийнхүү «Таван усан» хэмээн нэрлэгдсэн учиртай юмсанжээ.

Газар нутгийн хэмжээ - 205,344 хавтгай дөрвөлжин километр энэ мужид улсын бүх хүн амын 45% нь оршин суудаг. Засаг захиргааны төв нь Лахор хот. 2010 оны байдлаарх хүн амын тоо - 93,963,240[2], 1998 оны байдлаар бол мужийн хүн амын 75.2% нь Панжаби, 17.4% нь Сарайки 4.5% нь Урдү төрөлх хэлтэн ба 97.2% нь Ислам шашинтан байдаг ажээ.[3] Панжабуудын Панжаб хэл Энэтхэг-Ари хэлний бүлэгт хамаардаг.

Зүүлт, тайлбар

засварлах
  1. Сонсох файл болон Форво сүлжээн дэх Панжаб хэлтний дуудлагыг үндэслэв.
  2. "Punjab - World Gazetteer". Эх хувилбараас архивласан: 2012-12-10. Татаж авсан: 29 March 2012.
  3. "POPULATION CY RELIGION" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-06-17. Татаж авсан: 2012-04-02.