Оюунцэцэгийн Ууганбаяр

\Оюунцэцэгийн Ууганбаяр (1988 оны 2 сарын 4-нд төрсөн) нь Монгол улсын сагсан бөмбөгийн Алдар Танан Гарьд багийн ахлагч, Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд Монголын үндэсний шигшээ багт 2006 оноос багтаж эхэлсэн ба багтайгаа хамт 2014 оны Азийн наадамд 8-р байранд шалгарсан нь Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт болсон юм.

Намтар засварлах

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн. 186см, 90кг.

1995-2005 онд Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй дунд сургуулийг төгссөн.

2005-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.

Монголын дээд лигт анх 2006 оноос тоглож эхэлсэн байна.

Амжилт засварлах

  • 2005, 2006 онд Залуучуудын улсын Аварга
  • 2007 онд Насанд хүрэгчдийн улсын Аварга
  • 2007 онд Хараагийн Харцага - Аварга
  • 2010 онд Хасын хүлгүүд - Дээд лиг Аварга /Тэргүүн тоглогч/
  • 2012 онд Танан гарьд - Спрайт лигийн аварга /Үнэ цэнтэй тоглогч/
  • 2012 онд Холбоодын цомын аварга /Үнэ цэнтэй тоглогч/
  • 2013 онд Танан гарьд - Дээд лигийн Аварга /Финалын үнэ цэнтэй тоглогч /.
  • 2013 онд Насанд хүрэгчдийн Аварга /Үнэ цэнтэй тоглогч/
  • 2013 онд Бүх ард түмний спартакиадын аварга /Үнэ цэнтэй тоглогч/
  • 2014 БНСУ-д болсон “Инчон-2014” Азийн наадамд Монгол улсын шигшээ баг - Шилдэг 8 багийн нэг.
  • 2019 онд Алдар Танан Гарьд - Дээд лигийн Аварга
  • Одоогоор Дээд лигийн 4 удаагийн аварга, 2013 оны тэргүүн тоглогч болж байсан.
  • Соёл, Спорт, Аялал жуучлалын сайдын 2014 оны 03 сарын 21-ний өдрийн А/86 тоот тушаалаар Сагсан бөмбөгийн ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР цол хүртсэн.